Давсны хэрэглээгээ багасгавал хавдраас сэргийлнэ
Дэлхийн Хавдар судлалын сангаас гаргасан мэдээгээр давслаг хоолны хэрэглээгээ багасгаснаар ходоодны хорт хавдраас сэргийлж болох гэнэ. Иймээс давс бага хэрэглэж, хүнсний бүтээгдэхүүний шошгон дээр найрлагыг тодорхой бичиж байхыг хүссэн байна.
Хэт их давс хэрэглэх нь цусны даралтад муугаар зогсохгүй зүрхний өвчин, цус харвалт, хавдар үүсгэх шалтгаан болдог.
Тохиромжтой өдрийн норм нь 6г давс буюу нэг цайны халбагатай тэнцэх юм. Гэвч хүмүүс дунджаар 8,6 граммыг өдөрт хэрэглэдэг байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ