
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн туршид хуралдсаны эцэст дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна.
Тус намын зүгээс УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулахад саад болоогүй гээд хуулийн хүрээнд хуралдааныг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Учир нь МАН-ынхан УИХ-ын даргад нэр дэвшсэн З.Энхболдыг өнөөдөр хуралдаандаа урьж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэх хүсэлт тавьсан боловч татгалзсан хариулт өгсөн гэл ээ.
Тиймээс УИХ-ын даргыг сонгох асуудал ирэх долоо хоногоос нааш шийдвэгдэхгүй нь бололтой.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ