Чуулганы хуралдаан эхлээгүй байна

img

УИХ-ын анхдугаар  чуулган 15.00 цагт  болохоор товлогдсон боловч дахин хойшилж 18.30 цагт зарлагдсан юм. Одоогоор чуулганы танхимд Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн гишүүд  МАН-ын бүлгийн гишүүдийг хүлээсээр сууна. Харин   МАН-ын бүлгийнхэн энэ өдрийн туршид хуралдаж дууссан боловч чуулганы танхимд орж ирээгүй л байна.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хамгийн ахмад гишүүн  Д.Дэмбэрэлийг  дуудаж уулзан чуулганы талаар ярилцсан гэнэ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ