МАн-ын бүлэг чуулганы хуралд оролцохоор боллоо
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан маргааш 10.00 цагт эхлэх тов гарчээ.
Хэдэнтээ товлогдож гацаанд ороод байсан чуулганыг хуралдуулах зөвшилцөлд АН болон МАН-ын дарга нар хүрсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэлтэй уулзаж яаралтай УИХ-ын чуулганыг удирдан явуулах үүргийг өгсөн гэх мэдээлэл байна. Ийн хэдэнтээ саатсан чууулганы хуралдаанаар маргааш УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ