Чуулганы хуралдаан 10.00 цагт эхэлнэ
УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр 10.00 цагт хуралдах тов гарчээ. Уг чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар З.Энхболд гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн батлах юм.
Өчигдөр хоёр ч удаа зарлагдаад эхэлж чадаагүй чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардын намын дарга С.Батболд нарыг хүлээн авч уулзан чуулганыг нэн даруй хуралдуулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар УИХ-ын даргыг сонгох хүртэл УИХ-ыг даргалах учиртай ахмад гишүүн Д.Дэмбэрэлийг ч хуралдаанаа гацаахгүй даргалахыг хүссэн байна. Ийнхүү хэдэн өдрийн туршид саатсан УИХ-ын анхдугаар чуулган Ерөнхийлөгчийн оролцоотой намуудын дарга нар зөвшилцөлд хүрч өнөөдөр хуралдахаар боллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ