Бэтмен кино бокс оффист тэргүүлж байна

img

Бэтмен киноны шинэ анги “The Dark Knight Rises” өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтээр нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн долоо хоногтоо АНУ, Канадын бокс оффисоос 160 сая ам.доллар олсон нь 3-D биш киноны хувьд рекорд тогтоож байна. Гэхдээ өнгөрсөн баасан гаригт болсон аймшигтай буудалцаанаас үүдэн төлөвлөж байсан ашиг болох 173 сая ам.долларт хүрч чадаагүй юм. Тус кино нээлтээ хийсэн өдөр болох баасан гаригт Колорадо хотын нэгэн кино театрт буутай этгээд нэвтэрч 12 хүн амиа алдаж, 58 хүн шархадсан билээ. Буудалцаанаас үүдэн Америкийн кино театрууд хамгаалалтаа чангаруулан, “Warner Bros” компани сурталчилгааны ажлуудаа хойшлуулсан байна. Мөн Парис, Япон, Мексикт нээлтийн арга хэмжээ цуцлагджээ. Нээлтийн долоо хоногтоо хамгийн өндөр ашиг олж байсан эхний хоёр кино аль аль нь 3-D технологиор хийгдсэн байсан юм: The Avengers-207 сая ам.доллар, Харри Поттер цувралын сүүлийн анги “The Deathly Hallows Part 2”-169 ам.доллар тус тус олжээ. Найруулагч Кристофер Ноланы Бэтмен цувралын сүүлийн анги нь нийт 250 сая ам.долларын өртөгтэй бүтсэн, Кристиан Бэйл, Анне Хэтэуэй нар тоглосон юм. Өнгөрсөн долоо хоногийн бокс оффисын жагсаалтыг хүргье:
  1. The Dark Knight Rises
  2. Ice Age: Continental Drift
  3. The Amazing Spider-Man
  4. Ted
  5. Brave
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ