
Венесуэл улсад болж өнгөрсөн олимпийн эрх олгох тэмцээнээс эрхээ авсан ОХУ-ын Сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дэвид Блатт Лондонг зорих багийн бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар зарлалаа.
Шигшээ багийн хамгаалагчаар: Дмитрий Хвостов, Виталий Фридзон (хоёул "Химки"), Антон Понкрашов, Евгений Воронов, Алексей Швед (бүгд ЦСКА), Сергей Карасев ("Триумф"); довтлогчоор - Семен Антонов ("Нижний Новгород"), Сергей Моня ("Химки"), Виктор Хряпа, Андрей Кириленко (хоёул ЦСКА); төвийн тоглогчоор - Тимофей Мозгов ("Денвер", НБА), Александр Каун (ЦСКА) нар тоглохоор боллоо.
Дашрамд дурьдахад эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багууд доорхи хэсэгт хуваагдсан билээ.
“А” хэсэгт Литва, Тунис, АНУ, Франц, Нигери, Аргентин “Б” хэсэгт Хятад, Их Британи, Бразил, Австрали, ОХУ, Испани.
Э.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ