
Өнөөдөр 10.00 цагт товлогдоод байсан чуулган хараахан эхлээгүй байна. Чуулганы танхимд АН-ын гишүүд орж ирсээр байгаа бол МАН-ын нэг ч гишүүн ирээгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга С.Батболд болон УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын даргыг томилох хүртэл чуулганыг удирдах үүрэгтэй Д.Дэмбэрэл нартай уулзсан. Ерөнхийлөгч энэ үеэр тангараг өргөсөн гишүүд ажилдаа орохыг, Д.Дэмбэрэлийг чуулганыг удирдах үүрэгтэйг сануулсан. Мөн МАН-ын гишүүд хуралд оролцохгүй бол Ерөнхийлөгч чуулганы танхимд суугаа дараагийн ахмад настай гишүүнээр хурлыг удирдуулна гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор чуулганыг эхлүүлнэ гэдгийг хэлсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ