Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

img

УИХ-ын анхдугаар чуулган товлогдоод дөрөв хоносон боловч  МАН-ын гишүүд  хуралд оролцох боломжгүй гэсний дараа хурал гацаанд ороод байгаа юм. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг дараахь мэдээллийг өгч байна. Н.Алтанхуяг: Чуулганы хуралдаан хуулийн дагуу явна

 Өнгөрөгч тав дахь өдөр УИХ-ыг чуулганыг хуралдаанд нам эвслүүд хүрэлцэн ирж  хурлаа эхэлсэн боловч МАН хуралд оролцоогүй. Өнөөдөр / өчигдөр/  10.00 цагт  зарласан боловч бас л  ирсэнгүй. Тэд бүлгийнхээ хурлыг зэрэгцүүлж хийж байна гэсэн үндэслэлээр үд хүртэл хүлээлгэсэн.

Үүний дараа  УИХ-ын даргад нэр дэвшсэн гишүүн З.Энхболдыг бүлгийн хуралдаа урьж байцаалт авах сонирхолтой байсан. Энэ мэт шалтаг тоочсоор оройн 18.00 цаг  хүргэлээ.  Ингээд орой болсны дараа  МАН-ын гишүүд “Ер нь ирэх гурав дахь өдөр хүртэл  хуралд оролцох боломжгүй” гэсэн шийдвэрийг өглөө.

 Ингээд үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч  МАН-ын дарга С.Батболд болон  миний бие УИХ-ын дарга Д. Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзан цаг гаруй ярилцлаа.  Уг нь чуулган явагдахгүй байх үндэслэлгүй.  УИХ-д тангараг өргөсөн 69 гишүүн бий. Үүнээс 42 нь хуралд ирж байгаа. Цаана нь 20 гаруй гишүүн  орж ирэхгүй байна.

Чуулган саатсан үндэслэл нь   хамгийн ахмад настай гишүүн  Д.Дэмбэрэл  МАН  гэдгээрээ саатуулаад байна. Уг нь Д.Дэмбэрэл дарга УИХ-д хамгийн ахмад гишүүн гэдэг утгаараа дараагийн УИХ-ын даргыг сонгох хүртэл чуулганыг даргалах  хуультай. Гэтэл Д.Дэмбэрэл гишүүн  намын хүн  болж хурлыг саатуулж байна. Мөн МАН-ынхан янз бүрийн шалтаг хайж байна. Ялагдсанаа огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Засгийн газар байгуулах ажлыг саатуулж байна. Ерөнхийлөгч  өчигдөр гурван   зүйлийг хатуу сануулсан.

Нэгдүгээр, УИХ-д тангараг өргөсөн  69 гишүүн бий. Тэр дундаа  чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа МАН-ын гишүүд  хуралдаа орж УИХ-ын бүтцийг байгуулах ёстой. Хоёрдугаарт, МАН Бага хурал  болох нэрээр намын ажлын дараа төрийн ажлыг тавьж болохгүй.  УИХ-ын чуулганы хурлыг өнөөдөр 10.00 цагт хуралдуулах ёстой. Гуравдугаарт, Д.Дэмбэрэл дарга хурлыг даргалж ажлаа явуул гэсэн сануулгыг өгсөн. Хэрэв МАН хуралдаа оролцохгүй бол Ерөнхийлөгч  өөрийн биеэр чуулганы хуралд оролцож  дараагийн ахмад настангаар даргалуулж  чуулганы хуралдаан явагдана. Тиймээс  чуулганы хуралдаан болж өнөөдөр УИХ-ын  даргаа сонгож бүлгээ , байнгын хороодоо  байгуулна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батхүү, Зоригт нар Өвөрхангайд, Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар Увсад хуулийг ноцтойгоор зөрчиж, төрийг хууль бусаар эзэмших гэсэн үйлдлүүд нь бодит баримтаар нотлогдсоор байхад СЕХ яагаад эдгээдлуйварчдыг төрд шургуулах гээд байгаа юм бэ?.
2012-07-24
zochin:
bagabandi man namdaa zoriulj titem ugee heleevh. titem ug iin ashig tusiig odoo l uzmeer bna.
2012-07-24