Жудочдын түрүүч Лондонд буулаа

img

Зуны олимпийн 30-р наадмын нийслэл Лондон хотноо жүдо бөхийн олимпийн багийн түрүүч газардлаа. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа, Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, С.Ням-Очир болон бэлтгэл хангагч бусад тамирчид олимпийн тосгонд байрлав. Жүдо бөхийн баг тэмцээн эхэлтэл Редбридж төвд бэлтгэлээ базаах юм. Харин хүнд жингийн бусад тамирчид 25-нд Лондон хотноо ирнэ. "Лондон 2012" олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа 7-р сарын 26-ны өдөр болно. Монголын жүдочдын хуваарь: 7 сарын 28: Д.Төмөрхүлэг (эрэгтэй, 60 кг), М.Уранцэцэг (эмэгтэй, 48 кг) 09:30 - Урдчилсан барилдаан 14:00 - Шигшээ барилдаан 7 сарын 29: Х.Цагаанбаатар (эрэгтэй, 66 кг), М.Бундмаа (эмэгтэй, 52 кг) 09:30 - Урдчилсан барилдаан 14:00 - Шигшээ барилдаан 7 сарын 30: С.Ням-Очир (эрэгтэй, 73 кг), Д.Сумъяа (эмэгтэй, 57 кг) 09:30 - Урдчилсан барилдаан 14:00 - Шигшээ барилдаан 7 сарын 31: Ц.Мөнхзаяа (эмэгтэй, 63 кг) 09:30 - Урдчилсан барилдаан 14:00 - Шигшээ барилдаан 8 сарын 2: Н.Түвшинбаяр (эрэгтэй, -100 кг), П.Лхамдэгд (эмэгтэй, -78 кг) 09:30 - Урдчилсан барилдаан 14:00 - Шигшээ барилдаан А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
TAmirchiddaa amjilt husey. Yalaad, medalaa zuugeed ireerei.
2012-07-25
цаг нь лондонгийн цагаар байна шүү. Энэ цагаас 7 цагийн дараа тоглолтууд явагдана.
2012-07-24