
Баасан гаригийн шөнө Колорадо мужийн Аврора хотын кино театрт 12 хүний аминд хүрч, 58 хүн шархдуулсан этгээд өнөөдөр шүүхэд мэдүүлэг өгөхөөр ирсэн байна.
Амь үрэгдэгсдийн тоо илүү их байсан байх ч магадлалтай. Хагас автомат буу нь гацсаны улмаас алуурчин арай хүч багатай зэвсгээр үргэлжлүүлэн буудсан аж. Шархадсан 58 хүний долоо нь маш хүнд байдалд байна.
Холмсыг цэргийн шоронд хорьж байгаа ба цагдаа нартай харьцахгүй байгаа гэнэ.
Холмс орон нутгийн цагаар 09:30 цагт шүүх танхимд иржээ. Түүнд 12 удаагийн хүнд зэрэглэлийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял тулгахаар байгаа юм. Мөн танхайрал, зэвсэг хэрэглэсэн зэргээр хэрэг нь хүндрэх төлөвтэй байна. Хэргийг үйлдсэн Жеймс Холмс 24 настай. Түүнийг батлан даалтанд гаргах эрхгүйгээр Колорадо мужийн Сентенниалийн шоронд хорих болсныг шүүгч мэдэгдсэн юм.
Прокурорууд албан ёсны байдлаар энэ сарын 30-нд ял төлөвлөнө. Прокурорын хорооноос Холмст алах ял тулгах үгүйг хохирогчдын ар гэртэй хэлэлцэж байж шийднэ гэдгээ хэлжээ.
Ням гаригт Ерөнхийлөгч Барак Обама амь гарсан хүмүүс болон амиа алдагсдын гэр бүлтэй уулзаж, дурсгалын арга хэмжээнд оролцсон байна.
Хохирогчид болон ар гэрт нь хүндэтгэл үзүүлэх үүднээс Обама болон Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни нарын сонгуулийн ажиллагааг танасан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ