
Баруун монгол тууль судлаач, туульч Э.Баатаржав дэлхийн угсаатны хөгжим судлалын тэргүүн шагнал Гран При хүртлээ. Уг шагналыг Дэлхийн угсаатны хөгжим судлалын агентлагаас угсаатны хөгжмийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог байна. Э.Баатаржавын 78-100 жилийн турш огт ашиглагдаагүй, мартагдаад байсан нуман хуур, чашга, дудар хөгжмийг олон улсын хөгжмийн урын санд оруулж, шинжлэх ухааны судалгаа хийснийг тус агентлаг үнэлж Гран При шагналаа олгожээ.
Э.Баатаржав Буриадын хөгжимчин Аркады Доржаевагаар хөгжмийн онол, нот заалгуулж, 1999 онд “Хөлгөн туульс” ардын урлагийн ганц хүний хамтлагаа байгуулжээ. Тэрбээр товшуур, цуур, хуур, хэл хуур зэрэг хөгжмийн зэмсгээр уран бүтээлийн гараагаа эхэлж 2004 онд анхны тайлан тоглолтоо Үрэмч хотод хийсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ