
Нийгмийн хэв журам хамгаалах газрынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн нутаг Галтай булнай гэдэг газарт босгосон “Сэргийлэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ үеэрээ зарим ажилтан албан хаагчдаа шагнаж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулжээ.
Уг хөшөөг өнгөрсөн жил Нийгмийн хэв журам хамгаалах газрынхан санаачлан алба хаагчдынхаа нэг өдрийн цалинг цуглуулж босгосон юм. Хөшөөг босгосон энэхүү газар нь 1921 онд Барон Унгерний цэргүүдийг устгасан газар аж.
Тухайн үед Сүхбаатар жанжин сэргийлэх цэргийн 20 орчим хүнээ явуулж тулалдан ялалт байгуулж байсан газар хэмээн түүхэнд бичигдсэн байдаг байна.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ