Нийслэлд долоон нүхэн гарц барина

img

Нийслэлд зам засварын ажил эхэлсэнтэй холбоотой түүнийг тойрсон олон асуудлууд яригдах боллоо.Эхний ээлжийн зам засварын ажил наадмын өмнөхөн дууссан бол үргэлжлээд хотын төвийн зам засварын ажил хийгдэж байна. Зам засвартай холбоотой нийтийн тээврийн чиглэлд ч мөн адил өөрчлөлтүүд гарсан. Сэлбийн хос гүүрийн засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан эхний ээлжинд  урд гүүрийг засаж есдүгээр сарын 7-нд хүлээлгэж өгөх аж. Зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа ажилчид  хоёр ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж буй хэдий ч борооны улмаас түр зогсолт хийж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хотын төвд хийгдэж байгаа зам засварын ажил хэрхэн явагдаж буй талаар Нийслэлийн автозамын газрын хяналтын инженер М.Ганболд, Д.Оюунгэрэл нараас тодруулсан юм.   Д.Оюунгэрэл: Нийт 114 тэрбум төгрөг төсөвлөсөн -Ажлын явц ямар байна? -Одоогийн байдлаар нийслэлд дөрвөн  хэсэг газарт зам хаалттай байснаас өнөөдрийн байдлаар нэг зам нь ашиглалтад орсон. Мөн 27-ны өдрөөс эхлээд  Байгалийн түүхийн музейн уулзвараас хойшоо 260 метр замыг хааж засах төлөвлөгөөтэй байна. Энэ тухайгаа замын цагдаа болон нийтийн тээврийн газартай ярьж байна. Сэлбэ голын гүүрийг 11 метр болгож өргөтгөхөөр ажиллаж байна. Хос гүүрээ  хоёуланг  нь хаалгүй нэг талынхаа гүүрээр хоёр урсгалтай болгохоор төлөвлөсөн. Гүүрийг есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хаана. Одоогийн байдлаар гүүрний тулгуурын ажил явагдаж байна. Есдүгээр сарын 7-н гэхэд урд талынхаа гүүрийг бүрэн нээж хэвийн ажиллагаанд оруулаад хойд талын хэсгийг хааж засварын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хойд талын гүүрийн ажлыг 11-р сарын 20-н гэхэд хийж дуусах төлөвлөгөөтэй. Урд гүүрийн өргөнтэй адил байна. Төмөр бетон хос гүүр ашиглалтад орно. Бас нэгэн хаалттай зам нь Үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооны зам байна. Баруун дөрвөн замаас уруудааад шинээр баригдаж байгаа нарны гүүр хүртэлх  300 метр зам гэсэн үг. Энэ замын хойшоо явах урсгалыг 14 хоногийн хугацаатай хаасан. Энэ хугацаанд цахилгаан холбоо, цэвэр усны шугам буюу инженерийн байгууламжийн шугамын ажлыг явуулна. Цаашлаад авто замын шинэчлэлтийн ажил өрнөнө. Энэ жил 60 гаруй төсөл ажлыг төлөвлөсөн. Одоогоор хийгдэх ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. -Зам засварын ажил явуулахад хүндрэлтэй зүйлүүд гарч байна уу? - Улирлын шинжтэй ажил учраас зуны дэлгэр цагт хийж дуусгах хэрэгтэй байна. Цаг агаараас гадна газар чөлөөлтийн асуудал нэлээд хүндрэл учруулдаг. Гэхдээ иргэд маань өнгөрсөн жилүүдийг бодоход иргэдийн үзэл бодол өөрчлөгдсөн байна. Нийгмийн тустай ажлыг ойлгодог болж. Энэ ажилд газрын алба сайн ажиллаж байгаа байхаа. Мөн инженерийн шугам сүлжээний ажил байна. Гэнэт кабелийн утас гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг. Зам засварын ажил түлшний асуудлаас болж саатаж байсан бол энэ жилийн хувьд түлш элбэг байгаа нь ажилд мөн тус дэмтэй байна. -Зам засвараас гадна хотын доторхи нэлээд замыг өргөтгөх ажлууд хийгдэж байна? -Тиймээ, жишээ нь баруун аймаг руу гардаг гол зам болох 22-ын товчооны зам байна. Нийт урт нь 10.6 км. Энэ замыг 21 метр болгон гурав дахин өргөсгөж байна. Ганц машин зөрөх боломжтой байсан бол одоо гурван машин зөрдөг болгосон. Энэ ажлын явц 60 гаруй хувьтай байгаа. -Цаашдаа хаах замын мэдээлэл байгаа юу. Зам засварын ажилтай холбогдуулан ард иргэдийн дунд нэлээд бухимдал байдаг? -Замыг хаахдаа Нийслэлийн авто замаас хүсэлт гаргаад нийтийн тээвэр болон замын цагдаагийн газарт  нар зөвшилцөж байгаад хаадаг. Цаашид хаагдах том замуудын тухайд Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг болон зүүн хэсэг. Баруун хэсэг нь 3,2 км буюу нэгдүгээр хорооллын урдах зам. Энэ замыг “Тотал инж” нэртэй компани хийхээр болсон. Тухай бүртээ энэ талаар мэдээлэх болно.Энхтайваны өргөн чөлөөнөөс зүүн талын зам нь Зүүн дөрвөн замаас Амгалан хүртэлх  замын засвар орно. Нэгдүгээр хорооллын зам нь он дамжин хийгдэх зам юм. -Зарим нэг замыг хугацаанаас нь  өмнө хүлээлгэж өгсөн таатай мэдээ байна. Энэ нь сайшаалтай ч чанарын асуудал нэн тэргүүнд яригдах нь зөв болов уу? -Нийслэлийн авто замын газраас захиалагчийн хувьд хяналт тавьж ажилладаг. Нийслэлийн  авто замын газар замын материал шинжилгээний лабораторитой. Лабораториор шинжилгээ хийгээд хяналтын инженер хяналтаа тавьдаг. Техникийн комисс болон улсын комисс дээр Мэргэжлийн хяналтын газар ажилладаг. -Чанартай замуудаас нэрлэвэл нарны замыг нэрлэж болно. Одоо хийгдэж байгаа замын чанар энэ замтай харьцуулахад чанарын тал дээр тааруу байдаг? -Нарны замын хөрөнгө оруулалтыг Япон улс гаргасан ч манайхны хийсэн зам л даа. Хөрөнгө мөнгөтэй холбоотой. Их хөрөнгө хаяж хийсэн зам шүү дээ. - Энэ жил хэчнээн нүхэн гарц хийх вэ? -Долоон нүхэн гарц барихаар төлөвлөсөн.Тухайлбал Ард кино театрын зүүн тал, их дэлгүүрийн урд талд, аравдугаар хороололд гэх мэтчилэн.Энэхүү ажлын  эхлэл болж он дамжин хийгдэх нь Сансрын тунелийн нүхэн гарцын ажил юм. Ноднин жил хийц бүтцийг нь үйлдвэр дээр нь хийчихсэн. Энэ жилийн хувьд зам хаагаад суурийн нүхийг ухаад суурилуулж тавина. Есдүгээр сарын 1-н гэхэд нүхэн гарцын дээгүүр автомашин зорчих боломжтой болно. Дотоод засал болон фасадын ажил аравдугаар сард бүрэн дуусах юм. Өмнө нь багшийн дээдийн урд талын  нүхэн гарцыг хийж байсан “Хотын зам” компани хийж гүйцэтгэж байна. -Багшийн дээдийн урд талын нүхэн гарц гэж ярьлаа. Энэ нүхэн гарц маань одоо ямар байдалтай байгааг уншигчид маань мэдэж байгаа байгаа байх. Тэгэхээр “Хотын зам” компани дахин нүхэн гарц хийж байгаа гэж байна. Дахин ийм чанаргүй хийчих байх гэдэг болгоомжлол төрж байна? -Ашиглалтад өгөөд удаж байгаа нүхэн гарц  л даа.Ашиглалтын хугацаа гэж байдаг.Ер нь бол замыг засаж янзалсан компани хоёр жилийн хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг  өөрийн хөрөнгөөр засах гэрээтэй ажилладаг. Хүмүүсийн дунд нэг яриа байдаг. Ноднин хийсэн зам эвдэрлээ улсын мөнгө үрэгдээд байна гэдэг ташаа мэдээлэл хүмүүсийн дунд байдаг. Энэ бол улсын мөнгөөр дахин засдаггүй. Тухайн компани өөрийн хөрөнгөөр засаж янзалдаг. -Энэ жил зам гүүрийн засвар арчлалт, шинэчлэлд хичнээн төгрөг зарцуулж байна вэ? - Энэ жилийн зам засварт шаардлагатай хөрөнгө шийдэгдсэн. Нийт 114 тэрбум төгрөг төсөвлөсөн. -Зам гүүрүүд ашиглалтад орсны дараа түгжрэл хэдэн хувиар буурах вэ? -Ер нь бол түгжрэлийг сааруулах, хөдөлгөөний эрчмийг дээшлүүлэх үүднээс ажиллаж байна. Хөдөлгөөний эрчмийн тооллогын хариу гарсны дараа хэдэн хувиар буурсныг тооцож гаргана. Тэр үед манайхаас тодорхой мэдээлэл өгөх болно.   Э.Ганболд: Бороо л засварын ажилд хүндрэл учруулж байна   -Зам засварын ажил удааширч байна. Шалтгаан нь юу вэ? -Баяр наадам боллоо. Мөн борооны улирал эхэлсэнтэй холбоотой. Бороо орсны дараа хоёроос гурав хоног хүлээх шаардлага гарч байгаа. Хэрвээ бороо орохгүй бол долоо хоногийн дотор дуусгах бололцоотой. -Зам засварын ажил аль дүүргүүдэд хийгдэж байна вэ? -Бид тендерийн ажлаа эрт зарлаад наадмын өмнө гол ажлаа нугалсан. Сонгинохайрхан дүүргийн төвийн гол автозамын засвар, “Саппоро”-гоос хойшоо эргэсэн зам Баянгол дүүрэгт гуравдугаар эмнэлгийн зүүн тал, Замчдын гудамж руу, 25 дугаар эмийн сангаас хойшоо явдаг замын ажил наадмын өмнө дууссан. -Сүхбаатарын талбайн баруун талын замын засвар дууссаны маргааш бороонд эвдэрсэн гэсэн. Энэ нь ус зайлуулах систем, хоолой байхгүйтэй холбоотой юу? -Ер нь ус зайлуулах систем манай Улаанбаатар хотод бага байгаа. Зам болгон ус зайлуулах системтэй байх ёстой. Одоогоор манайд бүрэн ажиллаж байгаа ус зайлуулах систем алга. Нийслэлийн төсөв хүрэлцээ муутай шүү дээ. Ус зайлуулах систем бол маш их хөрөнгө зарцуулдаг байгууламж. Доошоогоо хоёроос гурван метр ухаж труба суулгана, тэгээд буцаагаад хучилт хийдэг. Уг нь Японы төсөл хэрэгжиж ус зайлуулах талаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ус зайлуулах систем хойшид хийгдэх байх. Ард иргэд ч үүнийг шаардаж байна. -Баянхошууны зам маш олон жил яригдаж байгаа. Хэзээ ашиглалтад орох вэ? -Баянхошууны автозам үнэхээр муудсан л даа. Энэ зам дээр Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр ажил гүйцэтгэх учиртай. Би тодорхой мэдэхгүй байна. Харин “Саппоро”-гоос Таван шар хүртэлх автозамын засварын ажил явагдаж байна. Хашлагуудаа авч сууриа бэлтгээд ажил үргэлжилж байна. -Ill, IV хорооллын замыг нөхөж байсан, дууссан уу? -Гэмтлийн эмнэлгийн арын замд урсгал засварын ажил хийгдэж байгаа. Энэ замд хөдөлгөөн бага зэрэг сааталтай, иргэд гомдолтой байх шиг байна. Зам засварын ажлыг зургадугаар сарын 19-нд эхлүүлсэн. Бороо л засварын ажилд хүндрэл учруулж байна. Цаг агаарын хүчин зүйлийг бид шийдвэрлэж чадахгүй шүү дээ. Мөн эхний тендерийн үед компани орж ирээгүй учраас засварын ажил цаг хугацааны хувьд оройтож эхэлсэн. Э.Сувд Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

niisleliin irgen:
niisleliin avto zamiin mergejilten nertei ene heden hvnee darga tseregtei ni solih tsag ni bolson.ted hyanalt hiideggvi zuvhun saad teeg tavij, hahyyli harj syydag heden hvmmvs bgaa, iim tsagt yaaj hotiin zam saijrah yum be
2012-07-27
zam:
nvhen garcts ni us zailaalah suwagtai l hiij vzeerei dee boroo orj usaar dvvrsen basein boloh wii dee daraa ni hiij bn geed l dogdlood baidag hiih yaah we chanar ni her gedgiig l medreh heregtei bn olon ch zam hij bn chanar alga bn shdee
2012-07-26
shunaltanguudiin shunaliig ih hodolgojee
2012-07-26
to:
Биднийгээ хулгана гэж боддын байна л даа. Нүх барьж өгөөд байхыг бодоход Уг нь гүүрэн гарц байвал хямд үзэмжтэй байдагийн байна лээ Бээжинд үзэхэд
2012-07-25
bayaraa:
g 91918925
2012-07-25
to:
Биднийгээ хулгана гэж боддын байна л даа. Нүх барьж өгөөд байхыг бодоход Уг нь гүүрэн гарц байвал хямд үзэмжтэй байдагийн байна лээ Бээжинд үзэхэд
g:
Guureer gureed og, sengur
2012-07-25
US ZAILUULAH SISTEMGUI ZAM HECHNEEN HIIGEED NEMERGUISHDEE
2012-07-25
tamiin haalga davchuu baisan uu
2012-07-25
ene zamiihniig bugdiig ni shorond hiimeer baina
2012-07-25
sakura:
заавал нүхэн гарц хийж байхаар зүгээр л замынхаа дээгүүр нь гүүрэн гарц хийвэл арай л үнэ хямд тусахбайх даа. Тайланд Бээжин эдэрт дандаа замынхаа дээгүүр нь гүүрэн гарц хийцэн арайл цэвэрхэн
2012-07-25
Zaluu:
Yagad zaaval nuhen garts hiigeed baigaanbe tseverhen goy hiitstei guuren garts yagad hiihgui baigaan. Bayan japand hurgel duuren guuren garts baihad manaihan nuhen garts geed mongo tsohih geed baihiimaa. haranhui shono deeremduulchih geed zamaar n garah geheer sogtuu jolooch nart dairuulchih geed hetsuudehiin bnaldaa
2012-07-25
sakura:
заавал нүхэн гарц хийж байхаар зүгээр л замынхаа дээгүүр нь гүүрэн гарц хийвэл арай л үнэ хямд тусахбайх даа. Тайланд Бээжин эдэрт дандаа замынхаа дээгүүр нь гүүрэн гарц хийцэн арайл цэвэрхэн
nuhen garts hiisenees guuren garts hiivel hyamd bas zam haahgui amar yum bishuu
2012-07-25
Ард кино театрын зүүн тал ba их дэлгүүрийн урд талд nyhen garst barih ni estoi nydee olno gegch bolson baina tegeed har horin zahiin gart dooguur nyhen garts ih heregtei baigaa yum shyy uchir ni ter gyyreer ni hyn zalhuuraad gardaggyi yum uchir ni oroh haalga ni tamiin haalga shig davchuu nariihan baidag
2012-07-24
tamiin haalga davchuu baisan uu
zov ho gehdee gol 100 ailiin uulzver deer nyhen garts bariaad ogoorei zam garahad hamgiin hetsyy uulzvardaa yavgan hyn nogoon gerleer hoishoo garah gehleer hoinoos 100 ail talaas baahan mashin sansar zyg ergene tedniig hyleeseer baital hyleeseer nogoon gerel maan ulaan bolchihdog yum uul ni dyrmeeree bol hoinoosoo sansar ruu ergej baigaa mashinuud yavgan hymyysiig nogoon gerleer l garguulah estoi yum busuu ih olon mashin mashin ergedeg uchraas duusna gej ygyi tegeed l yavgan hyn garah argaggyi baidag yum
2012-07-24
y:
1-р хорооллын замыг яагаад нарийсгаад байгаа юм бэ. 4 эгнээ яваад болоод байсан замыг арай чүү 3 эгнээ явахаар нарийсгачихсан байх юм. Замын голд баахан хоосон шороо үлдээгээд замаа нарийсгадаг нь ямар учиртай юм бэ. Одоо 1-р хорооллын зам байнга түгжрээтэй болох нь.
2012-07-24
SAIHAN HEREG HURDAN DUUSGAARAI DAAA MUU HIIVEL TORNII TSAANA SUUNA SHUU DEE ARD TUMNII TATAVARAAR TULSUN HULS HUCHIIG AYTAIHAN SHIG ZARTSUULAARAI DAA NUHUDUU
2012-07-24
gerleekhuu:
замаа ил тод эгнээ эгнээгээр нь тавьж сурах хэрэгтэй эвдэрч муудсан замаа хусч хуулж аваад дахин боловсоруулж эргүүлээд тавих юм бол эдийн засагт их хэмнэлттэй дээ нөхөөсийг ч гэсэн шууд нөхдөг олон технологи байдаг одоо бол та нар 3 нүх бөглөх асфальтаар ганцхан нүх бөглөж цаг зав хөрөнгө мөнгө их үрж байна
2012-07-24
tsolmon:
нийслэлийн төсөв хүрэлцэхгүй гэж худлаа. Хотын захирагчаас авхуулаад,дүүргийн засаг дарга нар бүгд тэрбумтанууд болчихсон, өөрсөндөө орд харш бариад, аль байдаг өнгөтэй өөдтэй гэсэн газаруудад нь ах дүүгээрээ бууриа засчихсан сууж байгаа нь хэний хөрөнгө вэ? ард иргэдээ тэнэг гэж бодоогүй биз дээ. Мөнхбаяр дарга гэнэт ухаа орсон юм шиг л баахан нүхэн гарц, зам барьж гэнэ. Худалаа л байхгүй юу? Бат-Үүлийг дарга болсоны дараа тэр хийгээгүй би хийсэн гэж пр хийх гэж байхгүй юу. Нийслэл хот үнэндээ сүүлийн 10 гаруй жил МАНы МАНГАР , унхиагүй засаг гэгдэх засгын нэрээр хөлжсөн гахайнуудын гар угаадаг тосгуур, шавхарууг нь долоодог иргэд л болсон шүү дээ. Гарын шүүс болсон хотоо хардаа та нар. жилийн жилд зун нь шороо нүх, түгжрэл, өвөл нь утаа, мөс цас, түгжрэл. ийм нийслэлтэй байгаадаа гутаж байна. Гадныхан ирээд монголыг л доош нь хийнэ. Орон гэр нь хог шороо, утаа, баас шээс, шавар шавхайтай бол хэн ч ирээд гэрт байгаа эздийг хүндлэхгүй шүү дээ. Нийслэл хот урагштай засаг ноёнтой байсан бол үүнээс дээр байж болох л байсан. Энхбаяр, Энхболд, Батбаяр, Мөнхбаяр гэсэн урагшгүй ховдог шунахай нөхдүүдийн гараар орсон болохоор л ийм байдалтай байна. Ард иргэд бид чинь одоо хэн нь хэн бэ гэдгийг мэдэх болсон тул, цаашид дахин доромжуулж чадахгүй гэдгээ харуулж саяын сонголтыг хийлээ.
2012-07-24
Zam zasah yah ve? Us zailuulah suvagaa davhar hiigeechee. Jil bur l urd jil ni zassan zamaa zasahaa boliochee.
2012-07-24
zochin:
har-horin zahiin garts deer nuhen garts bariachee. yag ene zam deer mash ih buglurultei bgaag harj bga blgui de
2012-07-24