БНСУ-ын ерөнхийлөгч ахынхаа хахууль авсан хэрэгт хүлцэл өчлөө

img

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бакын ах Ли Сан Дык хууль тогтоогч байх хугацаандаа хахууль авч байсан хэргээр өнгөрсөн сард баривчлагдсан билээ. Түүнийг асуудалд орсон хоёр банкны эзнийг хэргээс зайлуулж өгөх шалтгаанаар хагас сая ам.долларын хахууль авсан гэж прокуророос яллаж байгаа юм. Энэ хэрэг явдал ерөнхийлөгч болон түүний нэр дэвшсэн намын хувьд маш ичгүүртэй хэрэг билээ. Ерөнхийлөгч Мён Бак өнөөдөр зурагтаар ахынхаа өдүүлсэн хэргээс хүлцэл өчжээ. Тэрээр “Солонгосын ард иргэд минь, сүүлийн үед манай гэр бүл болон миний эргэн тойрны хүмүүст гутамшигт явдал тохиолдож, маш их сэтгэлийн зовлон авчраад байна. Энэ хэргийг бодох тусам миний амьдрал нурж байгаа мэт санагдан, би эгц харж ч чадахгүй байна. Би энэ явдалд хэнийг буруутгах чадах билээ? Энэ бүхэн миний муугийнх. Ямар ч шийтгэл байсан би хүлээнэ. Бодох тусам миний зүрх эмтэрч байна. Миний бодлоор бүхнийг шинээр эхэлж, Засгийн газраа товхинуулан, үүргээ гүйцэтгэхийн тулд шургуу, шударга ажиллана” хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Түүний таван жилийн ерөнхийлөгчийн хугацаа ирэх жилийн эхээр дуусах бөгөөд 12-р сард сонгууль болох юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayrtsogt:
he he
2013-05-04
шудрага юмаа
2013-02-24
ган ховдоос:
Харин манайхаар бол ерөнхийлөгч нь аль хэдийн шоронд орсон. Энхбаярыг хар л даа. дүү, найз нарынхаа хийсэн хэргийн төлөө шоронд ороо биз дээ.
2012-10-19
өаа:
Солонгосын шүүх засаглал Ерөнхийлөгчөөсөө хараат бус бие даасан байдаг юм байна. Дүү нь ерөнхийлөгч байх хугацаанд ахыг нь баривчилсан байна шүүдээ. Бид Солонгос Япон шиг Америкийн шүүх засаглалын системыг хуулбарлаад тавих хэрэгтэй.
2012-10-15
munkhuu:
gaixamshigtai umaa,iim udirdagch nartai bolox umsan.
2012-07-25
500 myangakhan Dollar:
500 myangakhan Dollar Mongold bol yuch bish shuu dee. Khurelsukh 14 say Dollar - aar kazino togloloo, duuslaa. Solongoschuud yaduu amidarch bga ni medegdeed baina.
2012-07-25
Enkhbayar baina.:
tv9, zuunii medee minii house bugdeeree khumuusiin saikhan setgeliin urgul yum. Bi ikh aztai Mongolchuud saikhan khumuus
2012-07-25
Enkhbayar baina.:
Solongoschuud chin teneguud shuu dee. Ene nukhur yamar teneg nukhur we. Awaagui gekhed boldog yum shuu dee. Daraa shuukh khurald oroltsokhgui khoishluulaad baikhad ard tumen oilgokhoo baidgiig zuvlumuur baina.
2012-07-25
IIM UHAMSARTAI BOLTLOO MAN-IINHAN CH MUN UDII BNA DAA. AVAH IDEHIIN L DON TUSSAN HUMUUS ULS ORON NI NURAN UNAJ BNA UU UGUI YU TEDEND ER HAMAAGUI, ULGERT GARDAG ATGAALJIN HAR MANGAS L GESEN UG AMAA ANGAIGAAD L ZALGIAD BNA.
2012-07-25
УЭНЖЭНЖЭНЭЖН:
ҮҮНИЙГ МАН-Ы ГИШҮҮД БҮГД УНШИЖ ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ БОЛООСОЙ. ТЭДЭНД Л ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ БАЙНА.
2012-07-24
zochin:
Yag unen enhbayar icheesee
2012-07-24
iim boltloo ch mongoliin uls torch gj oorsdiigoo nerlesen t1 uud udna do
2012-07-24
ESROI SAIHAN UHAMSARTAI SOELTOI ULS ORNII ERH ASHGIIG URDAA TAVIJBAINA MUN. TSAGDAA SHUDARGA AJILLAJ BN SHUU DEE HUULI SAIN HEREGJDEG SAIHAN ORON YUM DAA ENHBAYAR BOLON TUUNTEI ADIL HUMUUS BOL BAHARHAAD SUUJ BAIDAG SH DEE ZALILANGAARAA
2012-07-24
Anonymous:
Enkhbayar bol mai muu hulgaich naraa ta naraas yag uuchlalt guisht gene
2012-07-24
Manai ex erönxiilögsh ENXBAYAR guai ene xunees surax jum ix bna AA.
2012-07-24