“Бага олимп”-ийн талаар мэдээлэл хийнэ
“Баянхонгор бага олимп-2012” бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр гурван хоног өрсөлдөх юм. Үүнд чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөлд тус бүрд 1, 2, 3 дугаар байрын эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг шалгаруулж урамшуулах юм. Энэ жилийн олимпийн бэлгэ тэмдэг уламжлал ёсоор говийн мазаалай байх гэнэ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах гэнэ. Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ