МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг сонголоо
МАН-ын Бага хурлын VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэлж бүтэн өдрийн турш хуралдсаны дараа нийт гишүүдийн 89 хувийн саналаар МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшинг сонголоо.
Түүнчлэн хуралдааны үеэр тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг болон Удирдах зөвлөлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Бага хурал өнөөдөр 12.00 цагт үргэлжилнэ.
МАН-ын шинэ дарга Ө. Энхтүвшингийн товч намтар
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль 1980 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч мэргэжлээр 1989 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн, түүхийн ухааны доктор Ажилласан байдал: 1980-1986 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан 1989-1990 онд Мөн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан 1990-1995 онд \"Ардын эрх\" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга 1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга 1996-1997 онд МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, \"Yнэн\" сонины ерөнхий эрхлэгч 1997-2000 онд МАХН-ын нарийн бичгийн дарга 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2000-2004 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд 2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008 оноос Монгол улсын УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Шагнал: 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ