
Телевизийн шоуны хатан хаан Опра Уинфри энэ нэгдүгээр сард Энэтхэгт хийсэн аяллаараа тусгай дугаарын нэвтрүүлэг хийсэн байна. АНУ-д дөрөвдүгээр сард цацагдсан энэ нэвтрүүлэг Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт цацагджээ.
Гэхдээ маш олон хүний шүүмжлэлд өртжээ. Хатагтай Опра энэтхэг айлд зочилж хоолоор дайлуулах үедээ “Зарим энэтхэг хүмүүс хоолоо одоо ч гэсэн гараараа иддэг гэж би дуулсан?” хэмээн асуусан нь тэдний эгдүүцлийг төрүүлсэн байна.
“Барууныханд Энэтхэгийн талаар тогтсон ойлголтыг л давтан харууллаа, олны мэддэггүй талыг гүйцэт илэрхийлсэнгүй. Гараараа идэх уламжлал нь нарийн тогтсон уламжлал бөгөөд бид үүнээс огт ичдэггүй” хэмээн CNN-ийн сэтгүүлч Ритупарна Чаттиржи хэлсэн бол, энэтхэгчүүд Опраг “маш бүдүүлэг, биеэ тоосон, дээрэнгүй” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байлаа.
Опра Энэтхэгт аялах үеэрээ мөн Болливудын ододтой уулзаж, утга зохиолын арга хэмжээнд оролцон Таж Махалыг сонирхсон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ