Мохаммед Али, Девид Бекхем нар спортын шагнал гардууллаа

img

Мягмар гаригт Лондонд английн хөл бөмбөгчин Девид Бекхем домогт боксчин Мохаммед Алигийн хамтаар залуу хүмүүст үе тэнгийнхэндээ спортоор үлгэр жишээ болж байгаад нь талархаж 19 настай афганий дүрвэгч Матюлла Хайдарт шагнал гардуулсан байна. Бекхем мөн Олимпийн стадионд зочилж, наадмын уур амьсгал орсон байгааг хэлжээ. Өдгөө 37 настай тэрээр Олимпийн тэмцээнд оролцох английн хөл бөмбөгийн багт орохыг хүссэн боловч дасгалжуулагч Стюарт Пирсийн бүрдүүлсэн багт багтаагүй байна. Гэхдээ тэрээр ямар нэг байдлаар баасан гаригт болох Олимпийн нээлтэд оролцох боловч яг ямар зүйл бэлдсэнийг нууцалж байгаа. Ямартай ч олимпийн бамбар авч явах нь тодорхой. Мохаммед Али мөн нээлтийн арга хэмжээнд оролцож магадгүй гэсэн таамаг байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ