
Венесуэлийн хоёр дахь ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тэмцлийн удирдагч Симон Боливар 1783-1830 оны хооронд амьдарч асан билээ. Тэгвэл шарилыг нь удаан судалсны эцэст түүний фото зураг мэт 3-D хөргийг эрдэмтэд бүтээж чадсан байна.
Зургийг Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр ерөнхийлөгчийн ордонд болсон Боливарын 229 насны ойн баярын үеэр нээн үзүүлжээ.
Түүхчид Боливарыг Венесуэл, Колумб, Панам, Эквадор, Боливи, Перу зэрэг улсуудыг Испаниас тусгаар болгосон хувьсгалчдыг цуглуулж нэгтгэсэн хүн гэж үздэг юм.
Ерөнхийлөгч Чавес Боливарын шарилыг удахгүй 49 метрийн урт, 140 сая ам.долларын өртөг бүхий бунханд шилжүүлэхийг мэдэгдсэн байна.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ