Засгийн газраас баталгаа гаргана
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. “Дархан газрын тос” төрийн өмчит үйлдвэрийн газартай техник тоног төхөөрөмж нийлүүлж 2016 онд ашиглалтад оруулах гэрээг Японы талаас хийжээ.
Ингэхдээ уг хөрөнгийг Японы банк гаргах боломжтой гэсэн гэрээ хэлцлийг өнгөрөгч зургадугаар сард байгуулж Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргаж өгөхийг хүссэн аж.
Эл хүсэлтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газар баталгаа гаргаж өгөх нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна. Уг газрын тосны үйлдвэр монголд байгуулагдвал жилдээ хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ