Гренландын мөс огцом хурдан хайлжээ

img

Гренландын том мөсөн давхарга сүүлийн гучин жил байгаагүйгээрээ их хайлсныг НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зураг харуулж байна. Гренландын хамгийн хүйтэн, өндөр хэсэгт хүртэл гэсэлт явагдсан байна. Мөсөн давхаргын гэссэн хэсэг энэ сарын найманд 40 хувьтай байсан бол дөрвөн өдрийн дараа л гэхэд 97 хувьд хүрсэн байна. Хэдий зуны саруудад Гренландын мөсөн давхаргын тал орчим хэсэг хайлах нь ердийн үзэгдэл боловч энэ жилийн гэсэлтийн хурд, хамарсан талбай эрдэмтдийг цочирдуулж байна. Саяхныг хүртэл хиймэл дагуулд өнгөрсөн гучин жилд харагдсан хамгийн их хэмжээний хайлалт 55 хувьтай байсан юм. НАСА-гийн мэдээлснээр Гренландын хамгийн нимгэн, зах орчмын давхаргаас эхлээд 3 км зузаантай гол хэсэг нь гадаргаараа тодорхой хэмжээгээр хайлсан байна. Ихээхэн хэмжээний хайлах явц өмнө нь Гренландад явагдаж байсан учир энэ явдлыг байгалийн ховор тохиолдол уу, эсвэл хүнээс үүдэлтэй дэлхийн дулаарал уу гэдгийг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа аж. Эрдэмтэд Гренландын мөсний ихэнх хэсэг нь эргэн хөлдөж байгаа гэж үзэж байжээ. Хэдхэн өдрийн өмнө мөн Гренландын мөсөн голоос Манхаттен арлыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний том мөсөн уул салсан билээ. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

solis:
uls turiin orognol hussen tsagaach,ediin zasghiin tsagaach gedeg shig uls orongui,huurai gazart amidarahiig hussen tsagaach gej bii boloh vii dee,hujaa nar uneheer barilga l barih gej mongold orj ireed za bayartai geed butsaj bh sanaatai ene har myangaaraa manaid irsen uu? tagnuuliihan neg yum hiih bhoo
2012-07-25
ha ha tataad tataad 100 myanga hurehgui cereg hentei baildhii . haluun nar hool hunsnii dutagdald orood bie bieteigee zodoldood ertuntsiin super onigoo boliish dee
2012-07-25
SS:
tun udakhgui japan korea philiphin hujaagiin urd heseg geh met gazaruud usan door orno ter uid Mongol ulsruu edgeer uls dairah magadlaltai yalanguyaa hujaa nar tiimees ertnees hiliin tsereg airimiinhaa biy bureldkhuuniig urd hilruugee tatval yamar ve? Darga naraa ??? Tagnuuliihaan???
2012-07-25