Зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

"Цагаандариум" галлерейд өнөөдөр "Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн" нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэнд МУЭ-ийн гишүүн О.Дарамбазар, "Хөх нар" төвийн гишүүн  З.Өсөхбаяр, тус төвийн зөвлөх гишүүн С.Машбат нар сүүлийн үед бүтээсэн орчин үеийн болон реалист чиглэлийн 40 гаруй бүтээлээ дэлгэх юм. 20 хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд олон улсын фестивальд оролцож байсан бүтээлүүд ч бий. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ