Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

img

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Тус  наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг наадам нь Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой аж.Уг наадам нь БНХАУ, Япон, БНСУ,  зохион байгуулагдаж байгаа бөгөөд  манай улсад ийнхүү  хоёр дахь удаа  зохион байгуулагдах юм. Наадамд эдгээр орнуудын Засгийн газрын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, бие төлөөлөгч, Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга, сайн үйлсийн элч нар оролцох  бөгөөд энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болдог уламжлалтай. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ