УИХ-ын анхны хуулийн төслийг өргөн барив

img

Өнөөдөр Монголын хүн амын 40 орчим хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах нөхцлийг сайжруулах дэд бүтцийг бий болгоход их хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа бөгөөд энэ ажлыг яаралтай хийхийн тулд бусад орнуудад хэрэглэдэг зорилтот татварыг бий болгох шаардлагатай хэмээн үзэж байгаа юм байна. Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Иймээс нүүрс болон төмрийн хүдрийн бүтээгдэхүүнд долоо хүртэл хувийн татвар ногдуулж эндээс бүрдэх орлогыг бүхэлд нь гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зориулахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ хүрээнд Татварын ерөнхий хууль, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хамтад нь өргөн барьсан байна. Нүүрс болон төмрийн хүдэрт экспортын татвар ногдуулснаар жилд 370 сая ам.долларын орлого орох бөгөөд Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай 1,8 их наяд төгрөгийн санхүүжилтыг 3-4 жилд бүрдүүлэх юм. УИХ-ын дарга З.Энхболд энэ удаагийн УИХ-ын анхны хуулийн төслийг хүлээн аваад “ Энэ бол зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг. Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх зөв гарцыг олж харсан сайн хуулийн төсөл. Засгийн газраас санал авахад нь би оролцож гарын үсгээ зурж байсан. Ойрын хугацаанд Орон нутгийн сонгуулийн тухай хуультай зэрэгцүүлэн яаралтай батлах хуулийн нэг байх болно. Энэ хууль батлагдсанаар гэр хороолол дэд бүтэцтэй болох ажил бодитой болно” хэмээсэн юм. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүд энэхүү хууль батлагдсанаар гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил эрхзүйн болон санхүүжилтын хувьд бүрэн шийдэгдэнэ үзэж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын хүн амын 60,9 хувь буюу 736 мянга орчим нь гэр хороололд амьдардаг бөгөөд агаарын бохирдлын 70 хувь нь гэр хорооллоос хамааралтай байдаг байна хэмээн УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ineedtei uymaa
2012-07-26
Tatvar:
Hyatadiin uildverlel baga zereg buurna gehdee nuursnii hereglee buuj shalihgui bid endee avch uldeh yum ene
2012-07-26
MUU KOMUNIST,ENKHBOLD SHIG ARD TUMNEE GESEN SETGELTEI Bai,CHAMAIG BODBOL UIH-N DARGA SHUU!!!!!! TSAGTAA ter ERDENET UILDBERIIG MAN-N LUIBARCHDAAS CHOLOOLJ 51-N HUBIIG EH ORONDOO ABCH IRJ CHADSAN HUN za!!!!!!!!!!
2012-07-26
Bi:
Hyatduud mongoliin nuursnees tatvar avaad baidag, Getel bid yamar tatvargui uragsh ni gargaad baidag. Undesnii niit buteegdehuun usuud baidag yaduural buurahgui baigaa shaltgaan ni ene tarvargui nuurs exportloh yavdal yum daa. Tiimees mash zuv huuli
2012-07-25
mn:
mash zub huuli ba
2012-07-25
худлаа:
Энхболд нэг л худлаа харагдаад байдаг
2012-07-25
MUU KOMUNIST,ENKHBOLD SHIG ARD TUMNEE GESEN SETGELTEI Bai,CHAMAIG BODBOL UIH-N DARGA SHUU!!!!!! TSAGTAA ter ERDENET UILDBERIIG MAN-N LUIBARCHDAAS CHOLOOLJ 51-N HUBIIG EH ORONDOO ABCH IRJ CHADSAN HUN za!!!!!!!!!!
zaaval:
Сөрөг хүчингүй чуулган ямар ч сонирхолгүй байна.
2012-07-25
Ene neg zahyn 2 byalduuch yumnuudyg hardaa. Hulhi dargadaa hug dolignood zogson bgaagiin ee. shal ineedtei yum.
2012-07-25
ННН:
УИХ-ын дарга Энхболд болон АН-д баяр хүргэе. Сайхан санаа байнаа. МАН гэр хорооллыг олон жил доромжилсон доо. Хүмүүс баяртай байгаа шүүү.
2012-07-25
He he:
Odoo Tatvar Nemj baidag tsag bishee. Ediin zasgiin hyamral ehelchlee
2012-07-25
Tatvar:
Hyatadiin uildverlel baga zereg buurna gehdee nuursnii hereglee buuj shalihgui bid endee avch uldeh yum ene
Bi:
Hyatduud mongoliin nuursnees tatvar avaad baidag, Getel bid yamar tatvargui uragsh ni gargaad baidag. Undesnii niit buteegdehuun usuud baidag yaduural buurahgui baigaa shaltgaan ni ene tarvargui nuurs exportloh yavdal yum daa. Tiimees mash zuv huuli
Ene 4 sdagiin bj bgaag ee kk
2012-07-25
irgen:
Zuv tusol orgon barijee. 7% baga ch baij medne. 9 ees 15% EXPORTIIN TATVAR deerhi 2 buteegdehvvnd tavih heregtei. BARIAGAA zuv helj baigaad bayartai bna. Tsaashid eh orniihoo hugjild zuv nulooloh torliin olon olon huuli gargaj, huuchin muug n saijruulahiig husie.
2012-07-25