Кристен Стюарт Роберт Паттинсоныг араар нь тавьжээ
Олныг шуугиулсан “Twilight” киноны хосуудын дүрийг бүтээсэн Роберт Паттинсон, Кристен Стюарт нар амьдрал дээрээ ч хосууд гэдгийг бид мэднэ. Киноны сүүлийн ангийн зураг авалт дуусч Кристен дараагийнхаа бүтээлээр “Цасан гоо ба анчин” киног сонгоод байсан. Тэгвэл жүжигчин бүсгүй уг кинонд хамтран ажилласан найруулагчтайгаа маш дотно байдалтайгаар дуранд өртжээ. Британийн “Vogue” сэтгүүлийн загвар өмсөгч Либерти Росстой гэрлэсэн бага насны хоёр хүүхэдтэй найруулагч Рүперт Сандерс 22 настай Кристенээс хоёр дахин хөгшин буюу 41 настай юм. Тэрээр киноны нэг нээлтийн арга хэмжээний үеэр Кристенийг яг хүсч байсан дүрийг нь бүтээхээр хүн, авъяаслаг нэгэн гэж дүгнэж байсан юм. Хамгийн харамсалтай нь Кристений найз залуу Роберт Паттинсон дөнгөж сарын өмнө италийн “Vanity Fair” сэтгүүлд нэгнийгээ араар нь тавьдаг хүмүүсийг ойлгодоггүй хэмээн ярилцлага өгч байсан бөгөөд Кристентэй гэрлэх хүсэлтэйгээ ч саяхан цухуйлгаж байсан юм. Тэрээр “Нэг сэтгүүлд намайг гэрлэх гэж байгаа тухай бичин, зураг тавьсан байсан. Хэн ч юу үнэн, юу бишийг нь мэдэхгүй шүү дээ. Манай ээж хүртэл надаас энэ үнэн эсэхийг асууж байсан. Энэ үнэн биш. Ядахдаа л одоохондоо үнэн биш. Гэхдээ өөр хэний ч хийж байгаагүй зүйлсийг Кристен надад хийж өгдөг” хэмээн ярьсан байна. Харин Кристен Стюарт “Elle” сэтгүүлийн зургадугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа “Өөрийн уйтгарт амьдралаас залхаж байна. Надад ямар нэг “муу” зүйл тохиолдохыг хүсч байна. Хүн муу зүйлээс их юм сурдаг” хэмээн хэлж байжээ. Одоогоор Кристений төлөөлөгч ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ