Хөнгөн атлетикийн ахмад тамирчид нийт 21 Манай хөнгөн атлетикийн ахмад тамирчид

img

Малайзын куала Лампур хотыг зориод байсан. Тэд Азийн мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролоцж нийт 21 медаль хүртлээ. Манай улсаас гүйлтийн 5000 м-ийн зайнд хоёр алт, зээрэнцэг шидэлтийн төрөл хоёр мөнгөн медаль хүртээд байсан юм. Тэдний амжилтын буухиа үргэлжилж 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэнээр нийт 15 медаль Азийн мастеруудын тэмцээнээс хүртсэн. Тэмцээний үеэр 70-74 насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон хөнгөн атлетикийн ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор Жад шидэлтийн төрөлд Ази тивийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон нь Монголын хөнгөн атлетикийн спортынтүүхэнд энгэн шинэ хуудас нээжээ. Монголын баг тамирчид Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 17 орны баг тамирчид оролцсоноос гадна манай улсаас 35-74 насны 14 тамирчин эх орноо төлөөлөн хурд хүчээ сорилоо. Сүүлийн өдөр буюу энэ сарын 12-ны өдөр зохион байгуулах хорооноос Азийн олон улсын кросс гүйлтийн тэмцээн зохион явуулж манай тамирчид үүнээс дахин 6 медаль хүртэн медалийнхаа тоог нэмсэнээр тэд энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ийнхүү 21 медальтай эх орондоо ирж байна. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ