
Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. Ерөө, Туул голууд үерийн аюултай түвшинг 25-35 см-ээр давж үерлэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ