МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд даргаар З.Баянсэлэнгэ сонгогдлоо
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өчигдөр бүлгээ байгуулж дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг сонгосон бол дэд даргаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон байна.
Түүнчлэн бүлгийн даргын өгч буй мэдээллээр Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гарсан тул "Шударга ёс" эвслийн удирдах зөвлөлөөр О.Баасанхүү нарын гурван гишүүнийг тангараг өргөх асуудлыг тун удахгүй хэлэлцэх аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ