
Нийслэлийн гуравдугаар амаржих газрын засвар энэ сарын 5-нд дууссан боловч НЭМГ-аас ариун цэврийн шаардлага хангаагүй хэмээн үзэж түр хугацаагаар хаасан. Шаардлагатай ариутгалыг хийж НМХЕГ-р шалгуулсан бөгөөд эерэг хариу гарсан юм. Иймээс НЭМГ-т бичиг хүргүүлсэн бол өчигдрөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхэллээ.
Тус эмнэлэг өчигдөр оройны байдлаар арав орчим хүн хүлээн авсан байна.Гуравдугаар амаржих газрын ажилчдын 65 хувь нь барилгын засварын ажил эхэлсэн өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдрөөс өчигдрийг хүртэл Нэгдүгээр амаржих газарт ажиллаж, харьяаллынхаа үйлчлүүлэгчдииг хүлээн авч байсан юм.
Эмнэлгийн засвар энэ сарын 5-нд дууссан ч, мэс заслын өрөөний агааржуулалт, орох, гарах хаалгыг засварлах ажил дутуу байснаас өчигдрийг хүртэл сул зогсолт хийгээд байсан юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ