
Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр, 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар 6 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн саваар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ