Хойд Солонгосын удирдагч гэрлэсэн нь батлагдлаа

img

Өнгөрсөн долоо хоногуудад БНАСАУ –ын удирдагч Ким Жон Уны хувийн амьдрал олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэрээр сүүлийн үеийн арга хэмжээнд нэгэн нууцлаг хатагтайн хамтаар оролцох болсон юм. Уг эмэгтэйг түүний эхнэр байж болох талаар шуугиж, ажиглагчид түүнийг Хойд Солонгосын дуучин Ри Сол Жү хэмээн таамаглаж байсан. Тэгвэл БНАСАУ анх удаа төрийн тэргүүнийхээ гэрлэлтийг бататгасан мэдэгдэл хийжээ. Шинээр нээгдэж байгаа тоглоомын паркын нээлтэд удирдагч Ким Жон Ун гэргийн хамтаар оролцох тухай улсын телевиз, радиогоор хийсэн мэдэгдэлд дурдсан байна. Нууцлаг эмэгтэйг Ри Сол Жү мөн гэсэн баттай мэдэгдэл хийгээгүй ч ажиглагч Чён Сён Чан түүнийг мөн хэмээн баталж, хэд хэдэн нэмэлт мэдээллийг ч өгчээ. “Өмнөх удирдагч 2008 онд зүрхний шигдээстэй болсныхоо дараа бага хүүгийнхээ хуримыг түргэсгэж 2009 онд гэрлүүлсэн. Хатагтай Ри дараа жил нь хүүхдээ төрүүлсэн. Тэрээр шинжлэх ухаан судлаж байсан, аав нь профессор, ээж нь эх баригч хийдэг гарал угсаа сайтай бүсгүй” хэмээн Чён Сён Чан хэлсэн байна. БНАСАУ-ын удирдагчийн хувийн амьдрал ийнхүү олонд дэлгэгдэж байгаа явдал нь түүнийг эцгээсээ арай өөр арга барилаар удирдаж магадгүй гэсэн найдвар төрүүлээд байгаа юм. АНУ-ын албанаас Ким Жон Уны гэрлэлтэд баяр хүргэсэн бөгөөд ард иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэдэгт итгэж байгаагаа хэлжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

to:
УУг нь залуу хүн байнадаа бас 21р зуун байнадаа Улс орныы ядаж Хужаа маягаар хөгжүүлж болноодоо
2012-07-26