
Лондоны олимпод Укриан улс 245 тамирчнаа илгээж байгаа бөгөөд нээлтийн ёслолд улсынхаа төрийн далбааг жүдо бөхийн алдарт тамирчин Роман Гонтюк өргөхөөр болжээ.
1984 онд төрсөн Роман Гонтюк нь Афины олимпийн мөнгө, Бээжингийн олимпийн хүрэл медаль, 2005 оны Каирт зохиогдсон дэлхийн аваргын хүрэл медалийг тус тус хүртэж байсан юм.
Түүнийг Укрианы ард түмэн Лондоны олимпоос алтан медаль хүртэх өндөр магадлал бүхий тамирчин хэмээн итгэл хүлээлгэж буй.
Тиймээс ч зуны олимпийн нээлтийн ёслолд төрийнхөө далбааг өргөх хүндэтгэлийг үзүүлжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ