Монголын “Мистер-2010” ирэх бямба гаригт болно

img

Монголын “Мистер-2010” бодибилдингийн УАШТ энэ сарын 18-ны өдөр СТӨ-нд болох гэж байна. Анх 1991 оноос эхтэй тэмцээн энэ жил 19 дэх жилдээ явагдах юм. Тэмцээнд одоогийн байдлаар 48 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. 10 сая төгрөгний шагналын сантай энэ жилийн тэмцээнд эрэгтэй насанд хүрэгчид 60, 65, 70, -75, +75 гэсэн таван жинд өрсөлдөх бол эмэгтэй тамирчид модель болон мисс фитнесс зэрэг хоёр төрөлд аварга тодрохнээ. Мөн тэмцээн “Мастер ангилал”-д явагдах юм. Энэ ангилалд 45-аас дээш насны тамирчид өрсөлддөгөөрөө онцлогтой. Үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татаж байгаа тэмцээний нэг шалгаруулалт бол “Чөлөөт үзүүлбэр”-ийн өрсөлдөөн юм. Оролцогчид энэ үзүүлбэрт хэн мэдрэмжээрээ хөгжмийн зөв сонголт хийж тэр аялгуундаа булчингаа хэрхэн чадварлагаар бүжиглүүлж хослуулж чадсан нь энэ үзүүлбэрийн шилдгээр тодрох юм. Тэмцээний тэргүүн байрт шалгарсан Монголын “Мистер-2010”-ын эзэн нэг сая төгрөгний мөнгөн шагналыг гадран авахнээ. Харин энэ оны Мүдель болон Мисс фитнесс ангилалын аваргаар тодорсон эмэгтэй тамирчин 400.000 төгрөгийг хүртэх юм байна. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ