Батболд, Хүрэлсүх хоёрын дугхийх цаг

img

МАН-ын Бага хурлын VI хуралдаан УИХ-ын анхдугаар чуулганы адил анхаарал татав. Гурван жилийн өмнөх намын XXV их хурлаараа хувьсгалт гэдэг үгийг нэрнээсээ авч хаях процесс араасаа багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэгэхэд намын генсек У.Хүрэлсүх, нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ хэмээн хатуу мэдэгдсэн билээ. Намын дарга С.Батболдоос эхлээд энэ байр суурийг дотроо үг дуугүй дэмжиж, С.Баярын дараах шинэ удирдлагын өнгөнд тус намын шинэчлэл иймэрхүү маягаар өрнөсөн. Харин 1996 оны парламентын сонгуулийн их ялагдлаас хойш энэ намын толгой болж явсан Н.Энхбаяр тэс хөндлөн зогссон ч олонхийн санаа бодлыг сөрж дийлээгүй. Угаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон түүний С.Баяр тэргүүтэнд өс зангидсан атгаг санаа нь арилаагүй байхад МАХН МАН болсон нь дайран дээр давс нэмэв. Ингээд МАН дотор салан тусгаарлах үзэл газар авсан юм. Түүнийг УИХ дотроос эрхэм гишүүн асан Ц.Шинэбаяр  ирлэж, доктор С.Молор-Эрдэнэ тархийг нь цэнэглэж байлаа. Туурга тусгаарлах үзэл газрын хөрсийг нэгэнт нэвтлэн ил гарвал 90 хоногийн дотор 20 метр ургадаг хулс шиг өндрөө авч, МАХН байгуулагдсаныг зарлах хэмжээнд өсч өндийв. Хэрэг бишидсэнийг гадарласан МАН-ынхан МАХН нэрийн товчлолыг есөн шидээр бүтгүүлсэн ч Улсын дээд шүүх дээр нэгэнтээ бүдрээд сонгуулийн уур амьсгал хэдийнэ орох үес Монголын улс төрийн намуудын жагсаалтад багтсан. Нэр нэгтийн цол цоорхой гэгчээр МАН, МАХН хоёрыг нийгмийн зарим масс ялгаж салгахаа болив. Энэ ялгааг Н.Энхбаярын оймстой хөлийг гозолзуулан байж шоронд хорьсон сонгуулийн өмнөх дөрөвдүгээр сараас л сайтар ойлгож, хөдөөнийхөн хөөрхий Н.Энхбаяр, МАХН руу хошуурсан нь нууц биш. Өнгөц харахад нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон энэ ажиллагаанаас МАХН хожсоныг өнөөдөр бэлээхэн харж байна. 2008 онд УИХ-д хамгийн олон суудал авч байсан МАН өдгөө сөрөг хүчин болов. АН-ын эмхлэн байгуулах хамтарсан Засгийн газарт МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН багтах нь нэгэнт тодорхой болж МАН бие даагчдаас илүүтэй шоовдорлогдож байна. Энэ цаг үед МАН-ын удирдлага хэлсэн амандаа хүрэх нь улс төрийн хэм хэмжээний хүрээнд ч, хувь хүний ёс зүйн хувьд ч гарцаагүй болсон учраас МАН-ын Бага хурал хуралдахаас өөр аргагүй болсон юм. Гэсэн ч өмнөх сонгуулийн ялагдлын тооцоогоо бодоогүй өнгөрсөн ёс бус  сургамж МАН-д бий. Тэр үед намын дарга С.Баяр тэргүүтэнд маш том ашиг сонирхол байсан нь хожим ойлгомжтой болсон. Юу гэвэл, Оюутолгойн гэрээг ямар ч аргаар хамаагүй байгуулах. Үүнийг стандарт бус засгийн дээвэр дор овжноор хэрэгжүүлсэн. Тэрхүү гэрээний өрмийг нь С.Баяр хэдийнэ хуулаад хилийн чанадад одсон болохоор МАН-ын нуруун дээр амлалтын сая төгрөг, Тавантолгойн хувьцааны нэхэл үеийн үед үлдэх болно. Иймээс С.Батболд, У.Хүрэлсүх хоёр тахимаа яаран өгөв. Амлалтын өрөнд баригдсан МАН-ын өмнөөс нүүрээ ширлүүлж үлдсэнээс ямар ч тойрогт нэхэл дагалгүй, намынхаа нэрээр УИХ-д чимээгүйхэн залрах нь эрхэм гишүүний халдашгүй байдлын манцуйд өлгийдүүлээд бүр ч аятайхан. Ял асуулгаж огцорсон мэтээр ялаас мултарч дугхийх цаг. Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй болохоор орон нутгийн сонгууль бүр ч падгүй. МАН-ын даргад 89 хувийн саналаар сонгогдсон Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд үзүүрт үлдээд түрүүлсэн Г.Занданшатар хоёрт энэ нь ялалтын цуурай мэт авч ял үүрэх хоногийн тоо нь эхэлж байна. Ер нь түүх сөхвөл хуучин Ху намын угшлын эрхмүүдэд нэг муухай гэм бий. Анх МАХН-ын нэрээр Монгол Улсын ууган Ерөнхийлөгч болсон П.Очирбат хожим унасан морио юүлээд АН-аас нэр дэвшиж хоёронтоо заларсан. Удаах Ерөнхийлөгч Н.Багабанди ч удалгүй намтайгаа тар түр хийх болсон. Н.Энхбаяр бол бүр өс зангидсан. С.Баяр бол гэрээ засаад биеэ эмчлүүлээд алга болсон. Намын жирийн гишүүд бол юу ч биш, сонгуулийн үед татсан тамхины иш л гэсэн үг. Яахав Ө.Энхтүвшин 96 оны их ялагдлын дараа Н.Энхбаяртай хамт намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж, цөвүүн цагийн зовлон туулсан болохоор тэрхүү туршлага нь одоо харин аминд орох байх. Гэхдээ ойрын нөхдөөс илүү холын дайснаасаа суралц. Энэ намын лидерүүдэд хувийн ашиг сонирхол нь ямагт намынхаас дээгүүр явсан муу зуршлыг хал. С.Зориг агсны “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг...” гэсэн ашиг сонирхлуудыг эрэмбэлсэн үгийг ханандаа хад. Түүнийг хараад улстөржиж дургүйлхсэн этгээдийн цаад тарыг тань. Соцдек Л.Бямбажаргал надад нэгэн сонин юм ярьсан юм. Юу гэвэл, Тусгаар тогтнолын одонгоор ардчиллын анхны партизануудыг шагнах үед 90 онд өөрийгөө тэгж ингэж явсан гэж ярьсан баахан хүн тасрахаа байж. Тэгэхэд мань эр Ардчилсан социалист хөдөлгөөний анхны 50-иад хүний цээж зургийг доош нь харуулж ширээн дээрээ тавьчихаад таван ширхгийг сугалуулж, нэрийг нь хэл гэдэг байж. Тэгээд гурвыг нь таньсан бол партизан байж болох талтай. Гэтэл ихэнх нь энэхүү шалгалтад унасан гэдэг. Иймээс саймширч тал зассан болгонд итгэхэд бэрх. Ийн нуршсан минь тэртэй тэргүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр намтар түүх нь цацагдсан Ө.Энхтүвшингийн намтраас нурших минь илүүц биз. Харин Г.Занданшатарын тухайд бол аав нь атрын хоёр дахь аяны үеийн Чандаганы сангийн аж ахуйг удирдаж байсан хөдөлмөрийн баатар Ж.Гомбожав гуай. Аавынх нь нэр нөлөө намын гал тогоонд орж ирэхэд яах аргагүй нөлөөлсөн. У.Хүрэлсүхийн АСЗХ-ноос хөлд, хэлд орсон. 2004-2008 оны УИХ-д байхдаа Улсын ерөнхий прокуророос У.Хүрэлсүх, Т.Бадамжунай хоёрын хамт эрхэм гишүүний эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийн даваан дээр байх үеэс экс генсектэй амь нэгтэй болсон гэдэг. Одоо орыг нь залгамжлахаар болсон нь цаанаа учиртай. Ийнхүү МАН-ын Бага хурал С.Батболд, У.Хүрэлсүх хоёрыг чөлөөлж, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар хоёрыг чөдөрлөснөөрөө онцлог болов. Шинэ удирдлагын өнгөнд МАН, МАХН хоёр ойртон нягтрах нигууртай байж мэднэ. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энгийн иргэн:
Гэмгүй царайлсан " хорт могойнууд " шүү дээ. Энэ хоер одоо Төр түшилцэх эрхгүй хүмүүс.
2013-04-01
ogii:
ene 2 nohriig haa bga gazraas n olj irj shorongiinhoo zaig bogloh ym bish vv bas ehnervvdiig n hamt hiihee martvaa elbegdorj ah aa
2012-12-12
Õ¿ðëýýð õýçýý ñ¿õ õèéæ áàéñàí þì. Ñóâèíåð õºøººã ë õ¿ðýëääýã ø äýý. Áàòáîëä ãýæ õºðºíãºí人 áàðäöàí àìüòàí áàéíà. ×è óëààí êîììóíèñò ó÷ðààñ ÷àìàéã ¿çýí ÿäàæ áàéíà. Ò¿¿íýýñ áèø ÷è ñàéí ààâ, ñàéí àõ, ñàéí íºõºð áàéõ ë äàà. Óëààí êîììóíèñòóóä îäîî æàìààðàà ìºõíº.
2012-07-27
ДОРЖОО:
ХҮМҮҮСЭЭ ТА БҮХЭН ГҮҮГЛ ДЭЭРЭЭС Ц.НЯМДОРЖ хил дамнасан обект нууцаар бариулж байгаа нь гээд ороорой. Энэ бүхнийг зөвхөн нямдорж ганцаараа бариулаагүй С.БАТБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ӨГСӨН БӨГӨӨД МӨН САЯ НААДМЫН БУЖИГНААНЫ ҮЕР АРД ИРГЭД ҮНЭТЭЙ МАХНЫХАА ХОЙНООС САНААШИРЧ БАЙХ ХОЙГУУР БАТБОЛДЫН УДИРДСАН МАН-Ы ЗАСГИЙН ГАЗАР ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛШЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫГ СЭМЭЭР БАТЛААД ГАРГАЧИХЛАА. ИЙМ ХҮНИЙГ УИХ-Д АРД ТҮМЭН СОНГОСОН БИЛҮҮ. ГЭТЭЛ ТЭР НАМЫН ЖАГСААЛТ ГЭГЧЭЭР ДАХИН ИХ ХУРАЛД СУУХ БОЛЧООД БАЙНА
2012-07-27
доржоо:
Өнгөрсөн 4 жил нийгэм асар их бэлэн мөнгөний халамжаар бялхаж байсан нь юмны үнэ өмнөх жилүүдээс өндөрсөж монголчуудын үндсэн хоол махны үнэ дэлхийд тэргүүлж эхэлсэн. Асар их мөнгийг сул цацаж намын хоосон амлалтаа хэрэгжүүлэхийн тулд улсын бодлогыг хөсөр хаясан. тэр их мөнгөөр үндэсний бүтээн байгуулалтанд зориулсан бол олон эмнэлэг сургууль цэцэрлэг баригдах байлаа. мөн нефт боловсруулах үйлдвэр ч юмуу 5-р цахилгаан станцыг ч барьчих боломж энэ Батболдын засгийн газарт байлаа. Энэ хүний буруу бодлогоор МАН асар их алдаа хийсэн. Түүнийхээ гороор хэчнээн луйвар хийж иргэний бүртгэл мэдээллээр оролдоод ч сонгуульд нам нь унасан. Гэтэл энэ мэт хүмүүс өөрсдийн баталсан хуудуутай сонгуулийн хуулиар намын жагсаалтаар дахиад их хуралд гарчээ. Ийм заваан сонгуулийн хуулиар ДЭМБЭРЭЛ ЗӨНӨГӨӨС ЭХЛЭЭД ХЯТАДЫН ТАГНУУЛЧ нямдорж хүртэл дахин ИХ-д суух болов
2012-07-27
БАГАБАНДИ:
МАН нам МАХН-даа нэгдээд ХУУЧИН НЭРЭЭРЭЭ АЖИЛЛАВАЛ ЗҮГЭЭР ГЭХДЭЭ САЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
2012-07-27
bold:
ENE HOER GISHUUN BOLOH ERHGUI BUZAAJ TATAH HEREGTEI
2012-07-27
MAH:
MAH-n huts uhana bolson uvuu nar tetgvertei garj busdad gai sadaa shudend orson urtes boldogoo zogsoovol taarna. shahaad us garahgui shataagaad tos garahgui ugur hojuulnuud ,tsag uur bolj ard tumten ta nariig harhaas durguin hurdeg bolsoniig oilgooch
2012-07-26
Түүний ийм амжилт Монголын төрийн албанд дурлагч олон олон авилгач залуусын бахархал дууриал болж байв. Монголын авилгач, сагсуу залуучуудын холбооны лидер энэ л үедээ “үнэхээр шилдэг”-ээ илэрхийлж ойрын хэсэг нөхдийн хамт “Хадгаламж” банкнаас 14.2 тэрбум төгрөгийг сэмхээн гулгуулсан юм.
2012-07-26
bold:
AN namiin tulburtei bichig ch nar odoo boli. Ard irgediin tolgoig hangalttai ugaalaa.
2012-07-26
zochin:
Hurelsuh d bayar hurgej amjilt husye. Hurelsuh shig eh oronch hun baihguidee.
2012-07-26
Hu nam sunutugei!:
haha ha, muu hu namiinhniig haraad eleg hushtluu ineelee, ta nart bayrlalaa ha ha, margaash baasan garigt Mongolchuudaa hu namiig unaj uhsenii bayriig temdegletsgeene shuu!
2012-07-26
Унт:
Хоёр оо одоо унтдааа унт
2012-07-26
Зочин:
Онц их хурал хуралдуулж,Сү.Батболд,Лундаа,Нямдорж, Хүрэлсүх,Дэмбэрэл нарыг Их хурлаас татаж,оронд нь Ж.Сүхбаатар, Цогтбаатар мэтийн залуучуудыг их хуралд оруулаад,Төрөөс төрсөн олгирахуудаа намын удирдлагаас зайлуулбал МАН шинэчлэгдэх нь гэдгийг олон түмэн хүлээн зөвшөөрч,ард түмэн хүрээлэх болно. Түүнээс өөр арга энэ нам харагдахгүй байна.
2012-07-26
Ямарч байсан улс төрийн соёл гаргаж өөрсдөө саналаараа хариуцлагаа хүлээж байгаа нв таалагдаж байноо. Үнэхээр бас хэцүү хүнд цаг үед энэ том айлыг авч гарлаа ш дээ. Яахав залуу хүмүүс цаашид их зүйл хийх байлгүй дээ. Амжилт хүсве
2012-07-26
Sukhbaatar Radnaased monkhbat Cengel Tamir tumengerel Said Zorigt gekh metiin saikhan zaluuzuudiig hogshzuul alj baikhaar huurz namdaa oruulsan sain zaluuzuudaasaa oruulaj hogshzuulee namdaa ajil hiilgeez shine cag yetei hol niilekhgyi toriin ajiliin hor hiij zodor bolson humuuseesee salaazee
2012-07-26
зочин:
намаа сонгуульд унгачихаад УИХ д суух ичгууртэй кр нь ч хуучинсаг та нар сууж суудал нохож торийн ажил саатуулсанаас жагсаалтаар орсон МАН ын хумуус оорсдоо татгалзаад хашир туршлагаа УИХ д чодорлох биш МАН аа орон нутаг еронхийлогчийн сонгуульд бэлтгэх ажилд зориулаач Нямдорж Лундаа Энхтувшин Дэмбрэл та нараас тос ус аль аль нь гарахгуй. Сухбаатар мэтийн залучуудааасаа УИХ д оруулаач Номтойбаяраас дээр залуучуудыг яах вэ
2012-07-26
baatar:
Ene hoior ichihgui Ih hurald suuj bolj chadna aa.kkk MAN iihan iim l darga nartai sh dee.
2012-07-26