Кино театрын алуурчин их сургууль руу бичиг илгээсэн байжээ

img

Колородо мужийн Аврора хотын кино театрт олон хүмүүсийг буудан хөнөөсөн этгээдийн хэргийг шүүж байгаа. Тэрээр сурч байсан Колорадогийн их сургууль руу нэгэн бичиг илгээсэн гэсэн сүүлийн үеийн мэдээлэл байна. Уг бичигт аллагыг яаж хийхээр төлөвлөсөн, аллагыг дүрсэлж зурсан зураг зэрэг байсан гэнэ. Тус сургууль нэгэн сэжиг бүхий илгээмж ирснийг хүлээн зөвшөөрсөн ч илгээсэн хүнийг хэлээгүй юм. Даваа гаригт ирсэн тэрхүү илгээмжийг яаралтай шалгаад, хэдхэн цагийн дотор холбогдох байгууллага руу хүргүүлсэн гэлээ. Холбооны мөрдөх товчоо энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Хэргийн талаар ярьж болох зүйлсийг шүүгч хязгаарласан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ