
МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар нийслэлийн намын байгууллагууд хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, орон нутгийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар эрхэм гишүүн асан Ж.Сүхбаатар, сан хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарыг шинээр сонгож, хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэлийг хэвээр үлдээлээ.
Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, ЭБЭХ-ний дэд сайд Б.Гарамжав нарыг томилсон байна. Мөн Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулжээ.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ