Өнөөдөр задгай талбайд кино гарна

img

"Алтан хальс” холбоо  Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран Монголд анх удаа задгай талбайд кино гаргах гэж байна. Тэд сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг олны хүртээл болгохын тулд Dreamers’ Day өдөрлөгийн зохион байгуулдаг. Үүнийхээ хүрээнд тэд өнөөдөр 19.00 цагаас “Паприка” буюу “Чинжүү” хэмээх киног Үндэсний соёл амралтын хүрээлэнд үнэ төлбөргүй олны хүртээл  болно. Уг кинонд сэтгэлзүйн эмч нар өвчтнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хор уршиг тарьдаг тухай өгүүлдэг байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гээд биччихсэн байхад хардаггүй юм уу?
2012-07-26
Үүнийхээ хүрээнд тэд өнөөдөр 19.00 цагаас “Паприка” буюу “Чинжүү” хэмээх киног Үндэсний соёл амралтын хүрээлэнд үнэ төлбөргүй олны хүртээл  болно. Уг кинонд сэтгэлзүйн эмч нар өвчтнийхөө зүүдийг үзэж эмчилгээ хийх боломжийг олгох машиныг зохион бүтээсэн нь хор уршиг тарьдаг тухай өгүүлдэг байна.
2012-07-26
odgerel:
haana heden tsagaas garah we? vzhed tolbor toloh ymuu? ene talaarh medeelliig haanaas lawlah we?
2012-07-26