Монголбанкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

img

Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд ерөнхийлөгч Н.Золжаргал нар төрийн өндөр албыг хаших үүрэг хүлээсэнд УИХ-ын дарга З.Энхболдод Монголбанкны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж банк,төсөв, мөнгөний бодлогын одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар танилцуулав.

Тэрээр танилцуулгадаа, инфляци тавдугаар сарын дүнгээр 17 хувьд хүрсний  67 хувь нь махны үнийн өсөлт байсан. Одоо  инфляци 14,7 хувь болон буурч, махны үнийн өсөлт 49 хувьтай байна.  Махны нөлөөг авчихвал инфляци 8 орчим хувьд очно. Цаашид инфляци буурах хандлага байх болов уу гэсэн чигтэй байгаа.  Мөн  гаднаас орж ирж байгаа хөрөнгийн урсгалын хурдац саарч байгаагаас шалтгаалан мөнгөний нийлүүлэлт хурд саарч байна. Цаашид инфляцид нөлөөлөх нэг том хүчин зүйл нь төсвийн алдагдлын асуудал юм. Гадаад худалдааны алдагдал нэмэгдсэн, мөн дотооддоо төсвийн алдагдал нэмэгдэж байгаагаас шалтгаалан ханш оны эхнээс тогтвортой байж байгаад  тав, зургадугаар сарын  эхнээс суларсан үзүүлэлттэй байгаа гэдгийг  Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэллээ. Махны менежментийг гаднаас хамаарахгүй байлгах асуудлыг цэгцэлж  инфляцийг бууруулах хэрэгтэй. Энэ бол хэнээс ч асуухгүйгээр шийдэх бидний гар  дор байгаа ажил гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.  Мөн шинээр томилогдох  Хөдөө аж ахуйн сайдтай тулж ажиллах шаардлагатай гээд, одоо ярих биш асуудлыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэлээ.

Түүнчлэн Оюутолгойгоос орох бодит орлого хэзээнээс хэрэгжиж эхлэх асуудлаар УИХ-ын дарга тодруулж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HHH:
Монгол банк юу ч хийж чадахгүй гай таригч газар. арилжааны банкуудынхаа атганд орчихсон хэдэн юмнууд л байдаг шүү дээ. бараг бичиг үсэг тайлагдаагүй гээд хэлж болохоор хүмүүс дотор нь цохиж явдаг балай газар_
2012-07-26