
АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Эштон Картер Ази номхон далайн бүсээр 10 хоногийн айлчлал хийж байгаа билээ. Өнөөдөр ноён Картер БНСУ-ын Гадаад хэргийн сайд Ким Сун Хвантай уулзжээ. Тэд БНАСАУ-ын сүүлийн үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хоёр Солонгос улсын зөрчил хурцадмал байгаа бөгөөд БНАСАУ дөрөвдүгээр сард алсын зайны пуужин хөөргөж удаа дараа БНСУ руу заналхийлж байгаа юм.
Дараа нь Картер Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин болон Ерөнхийлөгчийн албаныхантай уулзах аж.
Эштон Картер БНСУ дахь АНУ-ын цэргийн албаныхантай уулзаж, “Camp Humphreys” цэргийн баазыг өргөжүүлэх асуудлаар уулзахаар төлөвлөсөн байна. БНСУ дахь Америкийн бүх цэргийн ангиудыг уг бааз руу шилжүүлж, 17 мянган цэрэг, иргэд бүхий томоохон хотхон бий болгох юм.
Ноён Картер айлчлалынхаа хүрээнд Энэтхэг, Хавай, Гуам, Япон, Тайланд орнуудад очсон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ