
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр нийслэл хотын автозамд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн дугаарыг мэдээллээ. Энэ өдөр улаан гэрлээр дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсон 464 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Мөн хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 170 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.
Үүнээс 2030 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хоёр удаа хурд хэтрүүлсэн нь хотын замын хөдөлгөөний удирдлагын төв камерт бичигджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ