Лондон-2012:“Цахилгаан Болт”

img

Олимпийн наадам эхлэхээс дөнгөж гуравхан долоо хоногийн өмнө гэмтэл авсан “цахилгаан” хочит Ямайкийн ойрын зайн гүйгч Усаин Болтын биеийн байдал сайн байгаа гэнэ. Тэрээр олимпийн эрхийн төлөөх тэмцээний үеэр нуруундаа бага зэрэг гэмтэл авч, герман эмч рүүгээ яаралтай нисч байсан юм. Ямайкийн багийн эмч Уинстон Доусын ярьснаар түүний эрүүл мэндийн байдал сайн байгаагаар барахгүй энэ удаагийн олимпод маш сайн амжилт үзүүлж чадахаар байгаа аж. Болт өөрийн болон улсынхаа нэрийг ойрын зайн гүйлтийн титмийн индрээс буулгахгүй хэмээн ам бардам хэлж байлаа. Мөн Доус эмчийн хэлснээр Болт болон нутаг нэгт өрсөлдөгч Иохан Блейк нар Лондонгийн олимпийн үеэр шинэ рекорд тогтоож магадгүй гэнэ. Тэд бие болон оюун санааны хувьд зуун хувь бэлэн, дээд цэгтээ хүрсэн гэж байлаа. Наймдугаар сарын 4-нд Болт 100 метрт гүйх бол, 200 метрийн уралдаан 7-нд болох юм. Мөн 10-нд болох 4х100 буухиад оролцоно.   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Æàìàéê ãýíý ¿¿ ßìàéê ãýäýãã¿é áèë ¿¿
2012-07-26