
Чамгүй авьяастай гэгдэж байсан дуучин Э.Агиймаа ээж болоод уран бүтээлээсээ хөндийрсөн. “В” продакшнаар овоглон рок попын ертөнцөд хөл тавьсан тэрбээр хит дууны цомог гаргаж, хэдэн клип гаргаад л амьдралынхаа замыг хөөж одсон гэдэг. Харин дуулах авьяастай, царайлаг бүсгүй дунд сургуульд байхдаа ч урлаг соёлын арга хэмжээнд тогтмол оролцдог идэвхтэй нэгэн байжээ. Сургуулийнхаа нэрийн өмнөөс томоохон арга хэмжээнд оролцож, нүүр тахалдаг сурагчдын нэг Э.Агиймаа “Хайрын дууч” гэгддэг дуучин С.Сэрчмаагийн фэн байсан аж. Шинэ жилийн баярын хөтөлбөрт ихэвчлэн С.Сэрчмаагийн дуунуудыг амьдруулдаг байсан тул найз нөхөд нь түүнийг Сэли хэмээн хайртай дуучных нь уран бүтээлийн нэрээр дууддаг байсан гэнэ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ