Өнөөдөр үхэр өдөр
Аргын тооллын аравдугаар сарын 25. Ангараг гариг. Билгийн тооллын 28. Тугчин одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 07.49 цагт мандан 18.03 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Улайны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ