Мистер залуу театрын жүжигчин болжээ

img

“Manhunt International-2010” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, орон орны сайхан залуустай мөр зэрэгцэн алхсан Г.Дөлгөөн-Аюуш авьяас чадвараараа шалгарч байсан билээ. Монгол залуусын нүүр царайгаар тодорч, мэдлэг боловсролоо сориод ирсэн тэрбээр СУИС-ийн кино-драмын ангийг энэ жил төгсчээ. Шилдэг загвар өмсөгч, топ моделиудтай хамт реклам сурталчилгаанд тоглох болсноор олны анхаарлыг ихэд татаж буй жүжигчин залуу УДЭТ-т орсон байна. МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүрд тоглосон Г.Дөлгөөн-Аюуш жүжиглэхийн хажуугаар рок попын ертөнцөд ч хүч сорихоор зэхэж яваа. Урлагийн сургуулиас нэгдсэн авьяаслаг залуус “Movie” нэртэй хамтлаг байгуулсан бөгөөд урын сандаа ч чамлахааргүй хэдэн дуутай болсон гэнэ. Жүжигчин залуус хэд хэдэн дуундаа клип хийлгэхээр төлөвлөж буй бөгөөд тун удахгүй үзэгч, сонсогчдын өмнө томоохон тэсрэлт хийх нь. Тус хамтлагийг охид залуус СУИС-иас төрсөн болохоор нь ч тэр үү, хоёр дахь “Акапелла” хэмээн нэрийдэж буй аж. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даавка:
мэргэжил бүхэн сайхан учир хичээнгүй зүтгээрэй залуу минь амжилт
2013-04-24
Narnaa:
Ene bol uneheer saihan zaluu. uuruur helbel tugs geh yumuu daa. Yamarch bsan amjilt husie.
2013-02-08
wooooow ene neere awyaastaima...AMJILT HVSII...
2012-07-27
saihan zaluu bnlai amjilt hvsie kino dvr chini chamd tohirson shvv
2012-07-27
Áèåýý òîîæ îääûí ºâ÷èí òóñâàà ÿìàð ÷ áàéñàí àìæèëò õ¿ñüå
2012-07-27
Царайлаг гэхээсээ илүү нухацтай гярхай залуу шиг санагдсан.Цагдаа маягийн харц нь мөрдөн байцаагчийн дүр бүтээхэд тохирсон юм шиг санагдсан.Дараа дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье.
2012-07-27
Tsarailag zaluu bnlee
2012-07-27