Н.Халиуны “хайртай” дуучид цөөхөн гэв

img

“On & Off” продакшны аранжировшик Н.Халиун нэгэнтээ халзан толгойгоо гавьяат жүжигчин Т.Ариунаатай холбож, дуучин бүсгүйг онигоонд оруулаад авсан. Тэгвэл энэ удаа мань эр бас нэгэн сенсааци дэгдээж орхилоо. Рок попын хамтлаг, дуучидтай үе зайгүй нөхөрлөдөг тэрбээр нэг л зүйлд сэтгэл дундуур явдаг юм байх. “Монголд өөрийн гэсэн нэг стиль гаргаж ирсэн өвөрмөц төрхтэй дуучин алга. Сараа, Ариунаа, Наран, Алтаа гэх мэт дуучид хэдийгээр нэг чиглэлээр явж байгаа боловч өөр өөрийн гэсэн арга барилтай улс. Харин шинээр гарч ирж байгаа дуучид өөрсдийн өнгө төрхийг харуулахын оронд хуучцуулаа дуурайхаас өөр мэдэх зүйл хомс байгаа нь харамсалтай” гэж ярьжээ. Н.Халиун дуу дуулахыг нум сум харвахтай адилтгаж үзсэн бөгөөд уран сайхны соёлд ашигтай, шинэ эрэл хайгуул хийхийг залуу дуучдаас хүссэн ажээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluuchuudiig shvvmjilxee boliyoooo
2012-07-27
xaliun mundag zaluu
2012-07-26
up music prodakshn geech
2012-07-26
on and off aria bush baih aa.sonort bsan biz dee
2012-07-26