Уурга шиг гурван өндөр начин
Урьд жил нь начин төрөөгүйг хэлэх үү. Тэр жил Ж.Бор, Ч.Лундаа, Д.Галдандагва гурвыг начин болно гэлцэж байв. Гэтэл тааварт орсон Ж.Бор, Ч.Лундаа хоёр бас Завханы Лааганжав нар дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Харин УБТЗ-ын Д.Одсүрэн, 107 дугаар ангийн байлдагч Д.Долгорсүрэн, Төв аймгийн Б.Пүрэвдорж гурав начин болоход Лүгдэв засуул "Начин төрөөгүй наадмын хойтон уурга шиг гурван өндөр нөхөр начин болдог байжээ" хэмээн хөөрчээ.
Байлдагч Д.Долгорсүрэн 1966 оны наадмын нэгд улсын заан Д.Гүрдамбыг, хоёрт улсын начин Д.Навааныг давж, үзэгчид "Энэ цэрэг мөдхөн Гүрамдамбын цолыг торохгүй хүртэнэ ээ" гэж байв. Одсүрэн начин цолны болзол хангаж Пүрэвдорж хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиадаар үндэсний бөхийн барилдаанд нэг унаатай нүрүүлж, алтан медалийн эзэн болж байлаа. Нэг унаа нь Баян-Өлгийн бөх, аймгийн заан Н.Кабаакад унажээ. Энэ тухай Пүрэвдорж начингаас сонирхвол:..............................
Илүү ихийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ