Таксин дотор камер, дуу хураагуур байрлуулжээ

img

Английн таксинуудад 2009 оноос ард иргэд, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах шалтгаанаар таксины кабинуудад камер, дуу хураагуур байрлуулсан аж. Бүх харилцан яриа, бичлэгийг хурааж авдаг энэ явдал нь хүмүүсийн хувийн эрхэнд халдаж байна хэмээн Мэдээллийн албаны төлөөлөгч Кристофер Грахам мэдэгдсэн байна. Хот хотууд ялгаатайгаар бичлэг хийдэг юм байна. Жишээлбэл Лондонд дуу хураагуургүй дан камер байрлуулсан бол, зарим хотод эхний хэдэн хормын бичлэг хийгээд зогсоож, таксины жолооч ямар нэг яаралтай, аюултай байдал үүсвэл улаан товч дарснаар бичдэг байна. Цагдаа нар энэхүү бичлэгийг байнга хянаад байдаггүй, зөвхөн ямар нэг гомдол гарсан эсвэл гэмт хэрэгт холбогдолтой үед л шалгадаг гэсэн юм. Харин зарим хотууд бичлэгүүдийг архивлан хадгалдаг байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдалд санаа тавьж байгааг ойлгож байгаа ч энэ явдал арай хэрээс хэтэрлээ, өөрчлөх хэрэгтэй гэсэн саналыг Кристофер тавьжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lol:
solongost bas bdiishd. yu ni tiim sonin bgan
2012-07-27