Олимпийн хөлбөмбөг тооны хэлээр...

img

2 137 462 – Олимпийн хөлбөмбөгийг ийм тооны үзэгч үзэхээр болсон нь Бээжин 2008 –ынхаас илүү гарсан байна 2400 – Тэмцээний турш ашиглагдах хөлбөмбөгийн бөмбөгний тоо 2087 – Лондон 2012 олимп хүртэл төдий тооны бөмбөг хаалганд орсон байна 1988 – Олимп болон Европын хөлбөмбөгийн аваргын шувтаргын тоглолтонд тоглосон ганцхан тоглогч бол тухайн үеийн ЗХУ болон Динамо (Киев) – ийн тоглогч Алексей Михайличэнко юм. Хэрвээ Испаний шигшээ шувтаргад шалгарвал Хорди Альба, Хуан Мата нар түүний амжилтыг давтана 1960 – Югославын тоглогч Милан Галич Олимп болон Европын хөлбөмбөгийн аваргын шувтаргын тоглолтонд гоолдсон тоглогч юм. Испаний шигшээ шувтаргад шалгараад Хорди Альба, Хуан Мата нар гоолдсон тохиолдолд түүний амжилтыг давтана 1908 – Олимпийн хөлбөмбөгийн анхны тоглолт болжээ. 288 – Энэ удаагийн олимпод оролцож буй эрэгтэй хөлбөмбөгчидийн тоо . 49 – Олимпийн наадамд хөлбөмбөгийн төрлөөр оролцсон улсын тоо 38 – Энэ удаагийн Олимпод оролцож буй хөлбөмбөгчидийн хамгийн ахмад нь Их Британий шигшээ багийн тоглогч Р.Гиггз болсон байна. 1988 оны Олипийн наадамд Гватемалийн хаалгач Рикардо Пичинини 39 настайдаа оролцсон нь бүх цаг үеийн хамгийн ахмад хөлбөмбөгч болон түүхэнд үлджээ. 16 – 1908 оны Олимпод Данийн шигшээ Францыг 17 : 1 – ээр бут ниргэсэн бол, дараагийн олимпод Германчууд ОХУ – ыг 16 : 0 – ээр хожсон нь хамгийн олон бөмбөгний зөрүүтэйгээр хожсон тоглолт болон тэмдэглэгдэн үлдсэн байна. 15 – Настайдаа 1992 оны Барселоны олимпод оролцсон Гана улсын тоглогч Сэмми Куффур олимпод оролцсон хамгийн залуу тоглогч болон үлджээ. 12 – Аргентиний шигшээ багийн ялагдаагүй цувралын тоо. Тэд 2004, 2008 оны олимпод дараалан түрүүлсэн билээ. Харамсалтай нь Аргентинчууд энэ удаагийн олимпод оролцох эрхээ авч чадаагүй гэртээ үлдсэн билээ. 12 – 1964 оны Олимпийн наадамд түрүүлсэн Унгарын тоглогч Фэрэнц Бен төдий тооны ашигтай дамжуулалтыг өгчээ. 3 – Нутагтаа зохиосон Олимпод хөлбөмбөгийн төрөлд дараах улсууд түрүүлжээ. Их Британи 1908, Бельги 1920, Испани 1992. 3 – Унгарчууд 1952 , 1964 , 1968 оны олимпод түрүүлжээ. Энэ амжилт нь тэднийг Олимпийн наадмын хөлбөмбөгийн бүх цаг үеийн манлай болгожээ. 0 – Дэлхийн 5 удаагийн аварга Бразилчууд хараахан олимпод түрүүлж үзээгүй хэвээрээ л байна. Тэд 2 удаа шувтаргад шалгарсан нь хамгийн оргил амжилт нь байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chinguun:
medeelel ogsond bayrlalaa oshoo joohon medeellee nemeerei
2012-11-16