Өнөөдөр цам харайна

img

Зүүн хүрээ Дашчойлон хийдэд Хүрээ цам 10 дахь жилдээ гарах гэж байна. Хүрээ цамын ёс жаягийн зан үйл хэд хоногийн өмнөөс эхэлсэн юм. Харин өнөөдөр гадар цам гарах бөгөөд цамнах газрыг ариусган адисалж, тойрон цамнана. Энэ нь сав ертөнц болон түүн дээр оршин буй шим ертөнцийн мөнх бус чанарыг таньж мэдсэнээр сая ариусал гэгээрэлд хүрдгийг билэгддэг ажээ. Энэхүү жахар цам нь нууц тарнийн бясалгал дияаны зан үйл бөгөөд тус хийдийн лам хуврагууд арваад жилийн өмнөөс Хүрээ цамын хэлбэрт оруулсан байна. Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр орон нутагт ган зуд, гай гамшгийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрддэг гэж үздэг. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ттт:
12 tsagaas
2012-07-27
Haana heden t cagaas boloh vee ochii
2012-07-27